loader
НӨАТ: Гурван супер азтан тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн боллоо

НӨАТ: Гурван супер азтан тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн боллоо

2023 оны нэгдүгээр сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр Боловсрол суваг ТВ болон ebarimt аппликэйшнээр шууд явагдлаа.

Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 61,298,428 төлбөрийн баримт хэвлэгдсэнээс 37,032,515 сугалаанд өрсөлдлөө. Үүнээс 36,905 азтан тодорлоо.

Тохирлын дүн:

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 33,138
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 3,367
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 365
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 30
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: 2
  • 8 орон таарсан: супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Супер азтаны сугалааны дугаар: 37744585

Супер азтан болсон тохиолдолд татварын газарт өөрийн биеэр очиж хүсэлтээ өгөх бөгөөд үүнээс хойш ажлын 15 хоногт урамшууллын мөнгө орох журамтай. Өнөөдөр Улаанбаатар хотод 29,872 азтан тодорлоо.

Сугалааны тохиролд ШӨХТГ, ЦЕГ, ТЕГ-ын төлөөлөл болон иргэд хяналт тавив.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Татварын тайлан авах хугацааг 27-ныг дуустал сунгажээ

Сангийн яамны "E-Balance" цахим санхүүгийн тайлангийн системд санхүүгийн тайлан хүлээн авах хугацааг сунгасан. Тодруулбал, энэ оны эхний хагас жилийн татварын тайлан хүлээн авах хугацааг энэ сарын 27-

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн ирэх сард огцорно

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда ардерн ирэх сард огцорно гэж мэдэгджээ. “Танканд дахиад удаан сууж тэвчихгүй нь” гэж тэрбээр хэлсэн байна.Жасинда Ардерн ирэх сарын 7-ноос өмнө Хөдөлмөрийн намын дар

КОВИДООР ӨВЧИЛСӨН 12 ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 12 тохиолдол шинээр батлагджээ.