loader
Татварын тайлан авах хугацааг 27-ныг дуустал сунгажээ

Татварын тайлан авах хугацааг 27-ныг дуустал сунгажээ

Сангийн яамны "E-Balance" цахим санхүүгийн тайлангийн системд санхүүгийн тайлан хүлээн авах хугацааг сунгасан. Тодруулбал, энэ оны эхний хагас жилийн татварын тайлан хүлээн авах хугацааг энэ сарын 27-нийг дуустал хугацаагаар сунгажээ.

 

Түүнчлэн энэ оны II улирлын НӨАТ-ын баримтыг Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс энэ сарын 8-нд бүртгэж дууссан. НӨАТ-ын хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгтчэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг энэ 7 дугаар сард багтаан буцаан олгох юм.

Албан татвар төлөгчид буцаан олголтыг мөн НӨАТ-ын тухай хуулиар дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно. Үүнд:

  • албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх,
  • худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх,
  • албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх,
  • бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх юм.
foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Орон нутгийн 21 ажил хайгч иргэнийг түр ажлын байраар хангажээ

БОАЖЯ болон Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Ханх сумын нутаг дэвсгэр дэх хогийн цэг байгаа газрыг ашиглан ха

Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ХУД-ээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн хамт тус дүүргийн 8, 23, 24 дугаар хороо буюу Яармаг орчмын иргэдтэй уулзаж байна.

12 ТӨРЛИЙН ХАТУУ САВАН ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

Mongol MADE 2021 оны 3 сард үүсгэн байгуулагдаж гангатай, чацарганатай, шилмүүстэй зэрэг арван төрлийн нарийн орц найрлагатай савангуудыг гар аргаар үйлдвэрлэж байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт а