loader
Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог даваагүй төгсөгчдөөс наймдугаар сард дахин шалгалт авна

Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог даваагүй төгсөгчдөөс наймдугаар сард дахин шалгалт авна

"Элсэлтийн ерөнхий шалгалт 2022"-ын дүн оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулсан талаар БҮТ-ийн захирал Л.Ганбат, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар мэдээлэл хийлээ.  

Мөн үеэр ЭЕШ өгч, их дээд сургуульд элсэх эрх авах монгол хэл, бичгийн шалгалтын ирэх наймдугаар сард дахин зохион байгуулахаар болсон талаар холбогдох албаныхан мэдээллээ. 

БҮТ-ийн захирал Л.Ганбат "Монгол хэл, бичгийн шалгалтад 400-аас дээш оноо авсан сурагч ЭЕШ өгч, их дээд сургуульд элсэх боломжтой. Энэ жил нийт 1180 сурагч монгол хэл бичгийн шалгалтын хэмжээст оноонд хүрээгүй байна. Гэхдээ Ковид19 халдварын улмаар хичээл, сургууль завсардсан учир эдгээр хүүхдээс ирэх наймдугаар сард монгол хэл, бичгийн шалгалт зохион байгуулах шийдвэр гарсан. Зөвхөн энэ жил л монгол хэл, бичгийн шалгалтыг ЭЕШ-ын дараа дахин авахаар шийдвэрлэсэн" гэв. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр дэлхийн улс орнуудтай хамтран ажиллахад нээлттэй гэв

Уулзалтын эхэнд тэрбээр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гарсанд талархаж буйгаа илэрхийлэв.

СӨХ-дын төв зөвлөл Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эсэргүүцэв

Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар СӨХ-дын төв зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.Тэд Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн бай

Онцгой дэглэм тогтоосноос хойш Эрдэнэс Тавантолгой ХК-ийн борлуулалтын орлого 1.1 тэрбум долларт хүрчээ

Засгийн газар 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоож Бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Онцгой дэгл