loader
Шинэ 100 автобусны 20-ыг нь эхний ээлжинд оруулж ирнэ

Шинэ 100 автобусны 20-ыг нь эхний ээлжинд оруулж ирнэ

Шинэ 100 автобусны 20-ыг нь эхний ээлжинд оруулж ирнэ
2022 оны тавдугаар сард оруулж ирсэн автобус

Нийтийн тээврийн үйлчилгээнд явах шинэ 100 автобус Эрээний хил дээр ирж гаалийн шалгалтад ороод байгаа. Тэгвэл эдгээр автобусыг нэг дор оруулж ирэх боломжгүй юм байна. Автобусны гаалийн бүрдүүлэлт, оношилгооноос хамаарч эхний ээлжид 2023 оны нэгдүгээр сарын 10-нд 20 автобусыг оруулж ирэхээр болжээ.

Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын Техник, технологийн хэлтсийн дарга Ч.Батсууриас тодрууллаа. Тэрбээр "Нийтийн тээврийн үйлчилгээнд явах шинэ 100 автобус Эрээний хил дээр ирж гаалийн шалгалтад ороод байгаа.  Эдгээрийг нэг дор оруулж ирэх боломжгүй. Автобусны гаалийн бүрдүүлэлт, оношилгооноос хамаарч эхний ээлжид 2023 оны нэгдүгээр сарын 10-нд 20 автобус ирж цаашлаад үе шаттайгаар орж ирнэ. Нийслэлээс гааль дээр асуудал үүсэхгүй бол 2023 оны нэгдүгээр сарын 15-наас Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явна гэдгийг мэдээлсэн” гэлээ.

Өнгөрсөн 2022 онд сургуулийн 50 шинэ автобус болон 100 гаруй шинэ автобус үйлчилгээнд явж эхэлснээр нийт 384 шинэ автобус орж ирсэн байна. Нийтийн тээвэрт 2009 оноос парк шинэчлэлт огт хийгээгүй өдийг хүрч буй. Харин 2023 онд улсын төсөвт шинэ автобус худалдаж авахад зориулж 300 гаруй тэрбум төгрөг тусгасан бөгөөд парк шинэчлэлтийг энэ онд багтаан хийж дуусгана гэдгийг албаныхан мэдээллээ. Үлдсэн 124 автобусыг хоёрдугаар сард багтаан оруулж ирэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн захирагчийн албанаас авсан тоон мэдээллээр нийтийн тээврээс 2022 онд 569 автобусыг актлахаар төлөвлөсөн ч ашиглалтын хугацаа дууссан автобусуудыг зорчигч үйлчилгээний нэгжүүд хүчээр явуулсаар байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилж байгаа аж.


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Бөхчүүдийн гарын үсэг бүхий “Цор ганц” картын дуудлага худалдаа болж байна

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/, Хүчтэн, Mongol NFT хамтран гаргаж буй 100 жилийн ойд зориулсан бөхчүүдийн гарын үсэг бүхий “Цор ганц” картын дуудлага худалдаа үргэлжилж байна.Энэ талаар дэлгэр

Хуурай сүүг шингэн сүү гэж ойлгогдохуйц хаяг шошго өгсөн зөрчлийг арилгуулна

Хуурай сүүг шингэн сүү гэж ойлгогдохуйц нэр хаяг өгсөн, хаяг шошгололтонд А,В үнэлгээг зэрэг тусгасан зөрчлийг арилгуулна гэж ШӨХТГ мэдээллээ.ШӨХТГ-с шингэн сүү үйлдэвэрлэгч аж ахуй эрхлэгчдийн зах зэ

Япончууд "Nike", "Pikachu" гэх содон нэр хүүхдэдээ өгөх болов

Япон эцэг эхчүүд шинэ төрсөн хүүхэддээ нэр өгөхдөө уламжлалт хэв маягаас татгалзах болжээ. Өмнөх үеийнхний хувьд хүүхдийн нэр өгөхдөө харьцангуй аюулгүй сонголт хийдэг байв. Орчин цагт "Nike", "Pikachu", "Devil" гэх мэт өвөрмөц, хүний санаанд оромгүй нэрс өгөхийг эрмэлзэх болсон нь судалгаагаар тогтоогдсон байна.