loader
Хүүхэд хамгааллын цогц төслийг гурван жилийн хугацаанд 14 сургуульд хэрэгжүүлнэ

Хүүхэд хамгааллын цогц төслийг гурван жилийн хугацаанд 14 сургуульд хэрэгжүүлнэ

Хүүхдийг Ивээх Сангаас "Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь" төслийг эхлүүллээ.

Хүүхэд хамгааллын энэхүү цогц төсөл гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. Төсөлд Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Говь-Алтай, Ховд аймгийн нийт 14 сургууль, 14 хамтарсан баг хамрагдах юм.

Төслийн зорилтот бүлэг нь сургуулиудын 700 багш, ажилтан, 13,000 сурагч, 13,000 эцэг эх, хамтарсан багийн 112 гишүүн болон орон нутгийн засаг захиргааны ажилтнууд байх юм.

Харин төслийн үр шим хүртэгчид нь ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнууд, сурагчид, эцэг эх асран хамгаалагчид, хамтарсан багийн гишүүд байх болно хэмээн Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлэв.

Хамтарсан баг нь гэр бүлийн гишүүдийг гэр бүлийн хүчирхийллээс, хүүхдийг гэр бүлийн болон нийгмийн бусад орчинд хүчирхийлэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл хүлээн авах, илрүүлэх, шалгах, хүчирхийллийг таслан зогсоох, аюулгүй байдлыг хангах, нөхцөл байдлын үнэлгээ хийх, эрх ашиг нь хөндөгдсөн үед нийгмийн ажлын мэргэжлийн цогц үйлчилгээг анхан шатанд үзүүлэх үүрэгтэй ажилладаг. 

 
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЭТТ давхардсан тоогоор нүүрс борлуулалтын 633 гэрээ байгуулжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам” төрийн өмчит компаниудын эрх бүхий албан тушаалтнууд тендер сонгон шалгаруулах, нүүрс худалдах, худалдан ава

Гамшгаас хамгаалах “Цагаан ном-2021”

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын гамшгаас хамгаалах төрийн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, гамшгийн нөхцөл байдал, түүний талаарх үнэлэлт, дүгнэлтийг бодит байр сууринаас тодорхой баримтад тулгуурлан олон нийтийн оролцоог хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор гамшгаас хамгаалах “Цагаан ном”-ыг дөрөвдэх жилдээ англи, монгол хэлээр эрхлэн гаргалаа.

Нийт 80 хүнээс Covid-19 илэрчээ

Монголд цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж буй. ХӨСҮТ-өөс хийсэн сорьцын судалгаагаар долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе нь 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа нь 6.6 сар байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл 1.3 дахин өндөр байна.