loader
МУИС, ШУТИС битүүн, шинийн 4-нд цахимаар хичээллэнэ

МУИС, ШУТИС битүүн, шинийн 4-нд цахимаар хичээллэнэ

Энэ жилийн сар шинийн битүүний өдөр Даваа гарагт, шинийн 4 Баасан гарагт таарч байгаа. Ийм учраас зарим сургууль тухайн өдрүүдийн хичээлийг өөр өдөрт шилжүүлэх, цахимаар хичээллэх зэргээр шийдвэрлэж байна. 

Тодруулбал, Монгол Улсын Их Сургууль(МУИС) болон Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн захиргаанаас хоёрдугаар сарын 20, 24-ний өдрийн хичээлийг цахим хэлбэрээр орохоор шийдвэрлэснээ мэдэгдлээ.

Мөн МУИС дээрх өдрүүдийн лабораторийн хичээлийг дараагийн долоо хоногийнх нь амралтын өдөр нөхөх бол ШУТИС агуулгаар нь хэрхэн нөхөх төлөвлөгөө гаргахыг харьяа сургуулиуддаа үүрэг болгожээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Амаржих гэж байгаа эхчүүд гэр бүлийнхээ хүнтэйгээ ТӨРӨХ үйл явцад хамт байх боломжтой

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд/ЭХЭМҮТ/ олон улсын жишигт нийцсэн төрөх тасагтай болжээ.Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа “ЭХЭМҮТ нь зургаан сарын хугацаанд засвар хийж, олон у

МАРГААШНААС ДАРААХ БАЙРЛАЛД ХАЛУУН УС ХЯЗГААРЛАНА

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийслэлийн төв магистраль шугам, дулааны тоноглолд засвар үйлчилгээ хийнэ. Хаалт арматур солих, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус нягтын шахалт,

Монголын шигшээ баг Филиппиний шигшээтэй тоглоно

Америк дасгалжуулагчтай, хүчирхэг бүрэлдэхүүнтэй Филлипиний багтай Монголын шигшээ баг 6 дугаар сарын 11-ний 12.30 цагаас МХБХ-ны ногоон талбайд тоглоно.Филиппин сүүлийн 2 тоглолтдоо шигшээ Малайзын ш