loader
Монголын шигшээ баг Филиппиний шигшээтэй тоглоно

Монголын шигшээ баг Филиппиний шигшээтэй тоглоно

Америк дасгалжуулагчтай, хүчирхэг бүрэлдэхүүнтэй Филлипиний багтай Монголын шигшээ баг 6 дугаар сарын 11-ний 12.30 цагаас МХБХ-ны ногоон талбайд тоглоно.


Филиппин сүүлийн 2 тоглолтдоо шигшээ Малайзын шигшээд 2:0, Сингапурт мөн 2:0-ээр хожигдоод байгаа юм. МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд 11 жилийн өмнө буюу 2011 оны 3 дугаар сарын 15-нд үндэсний шигшээ багийн шилдэг тоглогч Д.Лхүмбэнгарав, Б.Гарьдмагнай нарын гоолоор Талын хөх чононууд Филиппиний шигшээ багийг 2:1-ээр хожиж байлаа. Энэ тулаанд ялсан ч нийлбэр дүнгээр 2:3-аар хожигдож манай шигшээ АХБХ-ны AFC Challenge cup тэмцээнд оролцох эрхээ алдаж байсан юм.


Талбайдаа хожиж байсан багтаа дахин нутгийн талбай, Монгол хөгжөөн дэмжигчдийн хүчийг мэдрүүлж, оноо авах чухал ч Филлипинчүүд тэр үеэс ихээхэн чансаа ахисан байгаа.


Тэдний багийн гол тоглогчид нь Лондонд төрж, Английн мэргэжлийн клубүүдэд тоглож байгаа өдгөө “Бирмингем” клубд данстай хаалгач Нэйл Этериже, Германд төрж өссөн, одоо Бундес лигийн “Бохум” клубт тоглож байгаа Геррит Холтмен нар юм.




Европын томоохон лигүүдэд тоглодог тоглогчидтой Филиппиний шигшээ сүүлийн жилүүдэд дэлхийн чансаагаа ихээхэн ахиулсан бөгөөд 2018 онд 111 дүгээрт бичигдсэн нь тухайн багийн шилдэг үзүүлэлт болсон.


1992-1999 онд АНУ-ын шигшээ багт тоглож, 81 тоглолтод 7 гоол оруулсан хагас хамгаалагч Томас Доолей 2022 оноос Филиппиний шигшээг удирдаж байгаа.





foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ИРЭХ ОНД БАНК САНХҮҮГИЙН САЛБАРТ ГАРАХ "10" ГОЛ ӨӨРЧЛӨЛТ

Ирэх онд манай улсын банк санхүүгийн салбар ямар байх талаар эдийн засагч Б.Чойжамцаас тодрууллаа.1. Системийн таван банк IPO хийж, нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө Санхүүгийн зохицуулах

Улаанбаатарт 19 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш өдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянг

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Монгол Улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчлахаар өнөөдөр хүрэлцэн ирнэ.Тэрбээр 2022 оны 8 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Мо