loader
Lil Pump Монголд ирнэ

Lil Pump Монголд ирнэ

Дэлхийд алдартай реппер Lil Pump Монголд ирнэ.

Жил бүр зохион байгуулагддаг хөгжмийн томоохон наадмуудын нэг XMF /Хуур Music Festival/-ыг наймдугаар сарын 19-нд зохион байгуулахаар болсон. Тэгвэл тус наадмын тайзнаа  Lil Pump гарахаар болсныг албан ёсоор мэдэгдлээ. Мөн төд удалгүй Pump -ын албан ёсны хуудсаар мэдэгдэл хийх гэнэ.

Lil Pump нь 2017 онд бие дааж гаргасан анхны цомгийн “Gucci Gang” дуугаараа олонд хурдацтай танигдсан. Энэхүү уран бүтээл нь тухайн оны шилдэг 100 дууны топ 3-т бичигдэж платинум цол хүртэж байсан бөгөөд Youtube сувагт 1.3 тэрбум үзэлт авсан байна. Тус дуучин нь 2017 оноос өнөөг хүртлэх хугацаанд гурван цомог болон сингл дуунууд гаргасан бөгөөд тус уран бүтээлүүдэд нь Diplo, Kanye West, Lil Wayne, French Montana, Lil Yachty, YG, 2 Chainz, Offset, Quavo, Annuel AA зэрэг олон уран бүтээлчидтэй хамтран олон олон хит дуунуудыг гаргасан. 

XMF хүн төрөлхтний бүтээсэн түүхүүд он цаг хугацаагаар хэмжигдэж, тухайн цаг хугацаанд болж өнгөрсөн дурсамж, мэдрэмж, үйл явдлыг хөгжим өөртөө агуулсаар ирсэн. XMF REBORN 2022 буюу энэ жил онцолж буй Риборн концепт бол бидний нандин бүхнийг эргэн сануулж өнгөрсөнд оршин үнэ цэнийг дахин сэргээхэд орших гэнэ. Pump-тай хамт дурсамжаараа аялаарай.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Сычуаний сайн хүн” жүжиг ирэх сарын 18-наас үзэгчдийн хүртээл болно

Дэлхий дахинаа театр урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан аугаа эрхмүүдийн нэгэн төлөөлөл болох Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехт нь зөвхөн сайн з

“Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт” Соёлын төв өргөөнд эхэллээ

Монгол цэрэг энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт” Соёлы

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг нөхөн тооцно

Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг 2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, нөхөн тооцохоор болсон байна. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын 1-30-ныг хү