loader
“Нүүдэлчин-2026” фестиваль ирэх сард болно

“Нүүдэлчин-2026” фестиваль ирэх сард болно

Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулна. Тус фестиваль нь Монгол Улсад оршин буй угсаатны бүлгүүдийн соёлын биет бус өвийн онцлогийг олон нийтэд таниулах, байгаль, уур амьсгалын өөрчлөлттэй зохицон амьдрах түүнтэй харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт мэдлэг, арга ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Мөн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үеэр аймаг, нийслэлийн отог, “Соёлын өвийн өртөө”, “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Жуулчны хоолны гудамж”, “Жижиг дунд үйлдвэрлэлийн” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. Үүнээс гадна соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг тодорхойлох үзлэгийг үргэлжлүүлэн фестивальд оролцогч өвлөн уламжлагчдаас өвийн оршихуйд хамаарах мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулдаг уламжлалтай юм.

                                                                                                                                                      Эх сурвалж: News.mn



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Төрийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Дэлхийн банк Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ

Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт өчигдөр Дэлхийн банкны төрийн секторын ахлах мэргэжилтэн, доктор Верена Фрицтэй уулзан тус яамны бүтэц, чиг үүрэг болон бусад яамдтай хамтын ажиллагаа, ажил

ОХУ-ын талаас гарсан ой хээрийн түймэр Монгол Улсын хил давсныг унтраана

Ой хээрийн түймэр ОХУ-ын талаас Монгол Улсын хил давсныг унтраахаар ажиллаж байна

"Улаанбаатар Авто шоу" 3 өдөр үргэлжилнэ

Мишээл Экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд 2022 оны 6 дугаар сарын 03-05-нд буюу 3 өдрийн турш "Улаанбаатар Авто шоу" үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.Монголын автомашины салбарын чиг хандлага, дэл