loader
Адууны соёл, нүүдэлчин уламжлалыг дэлхийд таниулах “Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ эхэллээ

Адууны соёл, нүүдэлчин уламжлалыг дэлхийд таниулах “Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ эхэллээ

Адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон дэлгэрүүлэх "Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын "Хаадын хаан морин парк"-д эхэллээ. Уг арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд хоёр өдөр үргэлжилнэ. Энэ үеэр "Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээн, ”Адуун төвөргөөн” морьт жагсаал, ”Хаадын хаан Чингис хаан” морин шоу тоглолт, адуучдын ур чадварын тэмцээн, эмнэг сургах тэмцээн, жороо морины үзүүлбэр, дэмбээний тэмцээн, морин хуурын үзэсгэлэн худалдаа, гар урлалын үзэсгэлэнг зохион байгуулж байна.Энэхүү арга хэмжээнд “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестивальд оролцож буй есөн орны гэрэл зурагчид хүрэлцэн ирж, үйл явдлыг гэрэл зургаар баримтжуулж буй онцлогтой. Мөн иргэд үзэж сонирхох боломжтой юм.

                          НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Туул гол дагуух хог хаягдлыг цэвэрлэжээ

НОБГ-ын Аврах ангийн “Ахлагчийн зөвлөл” хоёрдахь жилдээ “Эх дэлхийгээ хайрлая” уриалгыг дэвшүүлэн, сайн дурын ажлыг зохион байгууллаа.Энэ хүрээнд Баянзүрхийн гүүрнээс зүүн тийш хошуу хүртэл 3 км зайд

Нийслэлийн шилдэг сурагчид шалгарлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит “Шилдэг сурагч” шагналыг улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан, тэмцээнд өндөр амжилт гаргасан сурагчид хүртлээ.Шилдгээр шалг

Энэ амралтын өдрүүдэд "Бүргэдийн баяр" болно

Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг.