loader
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2 дугаар сарын 1-нд, Хангай, Хөвсгөлийн уулс болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 2-4-ний өдрүүдэд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, салхи ихэнх хугацаанд түр зуур 13-15 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Иймд:

  • Малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах,
  • Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж,  автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг. 
  • Жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байна

Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, өнөөдрөөс эхлэн  ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны хоёрдугаар сарын 1-5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хоёрдугаар сарын 1-нд Хангай, Хөвсгөлийн уулс болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 2-4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус хүйтэн.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Камерны тос” гэж мансууруулах бодис нэвтрүүлсэн этгээдэд 6.6 жил хорих ял оноолоо

Улсын хилээр сэтгэцэд нөлөөлт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.Тодруулбал, шүүгдэгч Ц нь АНУ-аас 2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр гаалийн хяналтын бүсэд бу

Б.Мөнхцэцэг: Зам дээр асгах 100 чингэлэг бодис Алтанбулагийн боомт дээр ирсэн

Эх сурвалж: EGUUR.MN ТЦА-нд зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл нэг хоногт л гэхэд 500 гаруй бүртгэгдэж байна. Энэ бол зөвхөн Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа тоон мэдээлэл гэхээр аюулын х

БҮХ автобусны буудлуудын хажууд дотроо халдаг кабин хийгээд өгөх боломж бий  УИХ-ЫН ГИШҮҮД ЭЭ

-120 мянгатын 00-ын гадна талын ханыг өвлийн хүйтэн өдөр ямар ч утга учиргүй хэрэггүй хавтангаар бүрээд зогсож байх юм. Харин үүний оронд БҮХ автобусны буудлуудын хажууд дотроо халдаг кабин хийгээд өг