loader
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 606 иргэнд арга хэмжээ тооцжээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 606 иргэнд арга хэмжээ тооцжээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгджээ.

Энэ талаар ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дуудлага мэдээлэл өссөн. Иймээс зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллалаа.

Тухайлбал, 880 орчим цэгт 506 алба хаагч ажиллаж, 50 мянга гаруй зөрчил илрүүлсэн. Телекамер буюу e-police аппликэйшнээр 43,000 гаруй зөрчил илрүүллээ” гэв.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгджээ. Тухайлбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 606 иргэнд арга хэмжээ авсан байна.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх  зорилгоор Баасан гараг бүр хяналт шалгалт хийх юм байна.

Зах, худалдааны төвийн өргөтгөсөн худалдааны орчимд нэмэлтээр цагдаагийн алба хаагч ажиллуулж байгааг хэллээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө алба хаагчдын харилцаа, хандлагад анхаарах хэрэгтэйг сануулав.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Баян Монгол" чуулга Герман удирдаачтай өнөөдөр тоглоно

Төрийн шагналт “Баян Монгол” чуулгын “CITY SWING” жазз концертыг Улаанбаатар хотын 383 жилийн ойд зориулан 2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр Улсын Филармонийн тайзнаа 19:00 цагаас тоглохоор боллоо

Засгийн газар НҮБ-тай Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд хамтран ажиллахаа энэ оны 5 сарын 20-ны өдөр баталсан. Тодруулбал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тус

Авто замд хучилт хийх тул гурван байршлын  хөдөлгөөн хязгаарлана

Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 14 байршил дахь гол болон туслах замд засвар, арчлалтын ажил хийнэ. Энэ хүрээндИх сургуулийн гудамж /МУИС-ийн уулзвараас Хүнсний 4-р дэлгүүр хүртэл/Н.Содномын г