loader
Дэлгүүр орохдоо түр асаалттай орхисон автомашинаас 3 сая төгрөг хулгайлжээ

Дэлгүүр орохдоо түр асаалттай орхисон автомашинаас 3 сая төгрөг хулгайлжээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2023.02.02/ 17:10 цагийн орчимд "Орхон аймгийн нутаг дэвсгэрт дэлгүүрийн гадна асаалттай орхисон тээврийн хэрэгслээс бэлэн мөнгө хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгахад Lexus маркийн тээврийн хэрэгслээс 3 сая төгрөг бэлнээр алдагдсан байсан. Мөнгийг  11, 14, 15 настай хүүхдүүд нартай үйлдсэнийг шуурхай илрүүлжээ. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Сар шинийн баяр ойртож зах худалдааны төвүүдэд иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж хулгайлах, залилах төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй тул иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Энэ жил “Эхийн алдар” I, II одонг 12,559 эмэгтэй авч байна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Х

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулав

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнх

Х.Нямбаатар: Боловсролын салбар дахь авлигын асуудлыг шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулна

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Тэрбээр, Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдэд хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, Хичээлийн шинэ жил