loader
АСЕМ-ийн үеэр авсан 43 автобуснаас ГУРВАН нь алга болсон байна

АСЕМ-ийн үеэр авсан 43 автобуснаас ГУРВАН нь алга болсон байна

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол эхэллээ.

Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон зээлүүдийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд үүнтэй холбогдуулан 59 гэрчийг дуудуулжээ.  

АСЕМ зохион байгуулахад 2016 онд Хөгжлийн банкны охин компаниас зээл авч, 43 автобус авчээ. Гэвч гурван автобус алга болсон гэдгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдэгдэв. Тухайн үед Сангийн сайд байсан Ч.Хүрэлбаатар "Би энэ талаар мэдэхгүй, Зам тээврийн хөгжлийн яамнаас асуу" гэв.

Сангийн яам дамжуулан зээлдэгч байжээ. Алга болсон гурван автобусыг Драмын театр гэх мэт төрийн байгууллагуудад Засгийн газар хуваарилсан гэж албан бус мэдээ байдаг байна. "Чингис хаан" банк мөн энэ зээлд оролцжээ. Сангийн яам 2.25 хувийн хүүтэй зээл олгон, “Ди Би Эм лизинг” ХХК автобуснуудыг 2017 онд 4 хувийн хүүтэйгээр түрээсэлжээ.     

АСЕМ-ийн хурал 2016 оны долдугаар болж, БНСУ-ын Экзим банкнаас зээл авч, автобус худалдан авч, татваргүй оруулж иржээ. Хөгжлийн банкны гурав дахь сонсголыг АСЕМ гэсэн сэдвээр хийх юм. 

“Ди Би Эм лизинг” ХХК ОХУ-аас газар тариалангийн, шинэ тоног төхөөрөмжийг түрээслэн авчээ. Нийт зөрчлийн үнийн дүн 53.3 тэрбум төгрөг. Газар тариалангийн техник шинэчлэх төслийн хүрээнд энэ ажлыг хийжээ. Гэвч 105 мянган ам.долларын гадаад гуйвуулгын төлбөр нотлогдоогүй байна. Энэ мөнгө шилжсэн, эсэх нь баримтаар нотлогдоогүй гэж шинжээч танилцуулав.  

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Шарилжгүй Улаанбаатар” аян үргэлжилж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар” аян зохион байгуулж байна.Аяны хоёрдугаар үе энэ сарын 1-13 хүртэл үргэлжилнэ. Шарилж болон бусад төрлийн хогийн ургамлыг жилд хоёр

Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальта Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальта Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг 2022 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Мальта Улсын Ерөнхийлөгч Жорж Веллад Итгэмжлэх жуу

Нэгдүгээр ангийн сурагчдын цахим элсэлт маргааш эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийг энэ жил цахимаар бүртгэх тухай албаны хүмүүс мэдээлсэн. Тодруулбал, “E-Mongоlia” цахим хуудсаар нэвтрэн хүүхдээ харъяалалын дагуу су