loader
Нэгдүгээр ангийн сурагчдын цахим элсэлт маргааш эхэлнэ

Нэгдүгээр ангийн сурагчдын цахим элсэлт маргааш эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийг энэ жил цахимаар бүртгэх тухай албаны хүмүүс мэдээлсэн. Тодруулбал, “E-Mongоlia” цахим хуудсаар нэвтрэн хүүхдээ харъяалалын дагуу сургуульд бүртгүүлэх юм. Харин гадаадын иргэдийг цахимаар бүртгүүлэх боломжгүй тул биеэр очиж хүүхдээ элсүүлнэ.

Өнөөдрөөс /2022.08.16/ эхлэн “E-Mongolia”-аар нэгдүгээр ангийн сурагчдын цахим элсэлт эхэлнэ гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр тус цахим хуудсаар бүртгэл эхлээгүй байгаа юм.

Энэ талаар хариуцсан ажилтнаас тодруулахад нэгдүгээр ангийн сурагчдын цахим элсэлт маргааш эхэлнэ гэв. Элсэлтийн явц хэрхэн явагдах талаар маргааш нэгдсэн байдлаар мэдээлэх юм байна.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон цэцэрлэгийн насны хүүхдүүд өнгөрөгч оны хичээлийн жилээс эхлэн харъяаллын дагуу сургууль, цэцэрлэгтээ хамрагдах шийдвэрийг салбарын яамнаас гаргасан. Тэгвэл энэ хичээлийн жилд ч мөн уг шийдвэр хүчинтэй байгаа эсэх болон сургууль, цэцэрлэгийн хүртээмж зэрэг асуудлын талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас лавлахад энэ долоо хоногт нэгдсэн байдлаар хэвлэлийн хурал хийж мэдээлнэ гэлээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Махны үнэ 7 хоногийн дотор килограмм тутамд ₮1,000-1,300-аар нэмэгдэв

Энэ сарын 15-22-ны өдрийн хооронд буюу долоо хоногийн дотор хүнсний 19 нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн бөгөөд тэр дундаа махны үнэ 350-644 төгрөгөөр нэмэгдсэн тухай бид өмнөх нийтлэлээрээ хү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар доох зургаан хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.1. Төрийн болон

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 92 хувьтай байна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.