loader
Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авлаа

Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авлаа

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх шийдэл, судалгаа, газар чөлөөлөлтийн талаар холбогдох газрууд санал солилцлоо. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан холбогдох байгууллагуудыг уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болгов.

Судалгаанд хамрагдсан нийслэлийн төрийн өмчийн 161 сургуульд 335 мянга гаруй хүүхэд суралцдаг. Нийт суралцагчийн 47.7 хувь нь бага бүлгийн суралцагчид. Бага бүлгийн хүүхдүүдийг сургуульд зөөх, хамран сурах тойргоосоо өөр сургуульд суралцах зэрэг нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлдэг. Сургууль, цэцэрлэг амарсан үед тээврийн хэрэгслийн зорчилт буурдаг талаарх судалгааг нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн Систем, динамик загварчлалын газрын захирал М.Гэрэлт-Од танилцууллаа.

Нийслэлийн ЕБС-ийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин мэдээлэл өглөө. Нийслэл 2026 он гарснаас хойш 5 сургууль, 3 цэцэрлэг, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заал гээд нийт 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан байна. Ингэснээр 4890 хүүхэд хамран сурах тойрогтоо суралцах боломжтой боллоо. Төрийн өмчийн сургуулийн 5429 бүлэг буюу 67 хувь нь 36 буюу түүнээс дээш суралцагчтай байгаа юм. Тиймээс нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх шийдлүүдийг хэлэлцлээ. 2026 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 31 байршилд сургууль барих зорилгоор газар чөлөөлж байна. Үргэлжлүүлэн нийслэлийн ЕБС-ийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар Боловсролын яам, Дэлхийн банктай өргөтгөсөн уулзалт зохион байгуулахаар боллоо.

                                                                        НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

МУИС, ШУТИС битүүн, шинийн 4-нд цахимаар хичээллэнэ

Энэ жилийн сар шинийн битүүний өдөр Даваа гарагт, шинийн 4 Баасан гарагт таарч байгаа. Ийм учраас зарим сургууль тухайн өдрүүдийн хичээлийг өөр өдөрт шилжүүлэх, цахимаар хичээллэх зэргээр шийдвэрлэж б

Дэлхийн хамгийн ӨНДӨР эмэгтэй анх удаа онгоцоор нисэв

Дэлхийн хамгийн өндөр эмэгтэй Румейса Гельги саяхан анх удаа онгоцоор нисчээ. Тэрбээр Туркээс Сан Франциско руу 13 цагийн турш аялжээ. Өдгөө 25 настай Гельги 215 см өндөр. Тэрбээр ясны хэт өсөлтийг үү

Б.Сонингэрэл: 2050 он гэхэд 3 хүн тутмын 1 нь хараа муутай болно гэсэн судалгаа бий

ЭМД-ын системийн шинэчлэл нь хувийн хэвшлийн эмнэлгүүд тэр дундаа нүдний эрүүл мэндийн салбарт хэрхэн хүрч байгаа талаар Солонго нүдний эмнэлгийн эмчилгээ хариуцсан дэд захирал Б.Сонингэрэл эмчтэй яри