loader
Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.03/ болж байна. Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэхдээ "Улсын хэмжээнд нийт 19.7 мянган га талбайд төмс, 10.9 мянган га талбайд хүнсний ногоо, 51.2 мянга га талбайд малын тэжээл, 116 мянган га талбайд тосны ургамал тариалж, нийт 570.8 мянган га талбайд тариалалт хийсэн. Наймдугаар сарын 20-н гэхэд ургацын урьдчилсан баланс гарна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өнгөрсөн жилийн хаврын тариалалтын үед дизель түлшний үнэ 3380 төгрөг байсан бол өнөөдөр 4030 төгрөг буюу 19.6 хувийн өсөлттэй байна. Хаврын тариалалт ба ургац хураалтад 20-25 мянган тонн түлш хэрэгтэй болдог. Засгийн газраас намрын ургац хураалтыг бэлтгэхэд 10 мянган тонн дизель түлшийг хаврын тариалалтын үеийн түлшний үнийн түвшинд байлгахаар Засгийн газрын нөөц сангаас 6,5 тэрбум төгрөгийг гаргахаар шийдвэрлэлээ. Энэ татаасыг бид ургац хураалтын гүйцэтгэлээр хүнсний ногоо, төмс, улаан буудайн ургац хураалтын балансын дүнгээр олгохоор болж байна.

Өнгөрсөн хуралдаанаар 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах албан даалгавар гарсан. Үүнтэй холбоотой хоёр тогтоолыг баталсан юм. Энэ жил их, дээд сургуулийн оюутнуудыг ургац хураалтад оролцуулж, сургалтын кридет цагийг тооцох системийг боловсруулахаар Боловсрол, шинжлэх ухааны сайдтай ажлын хамтарсан хэсэг байгуулсан. Нийт 10-15 мянган оюутныг ажиллах хүчээр бэлтгэнэ. Мөн орон нутгийн шинж чанартай, ургац хураалтад ашиглагддаг зам засварын ажлыг холбогдох сайд нарт даалгасан. Намрын ургац хураалттай холбоотой техник, тоног төхөөрөмжийг хилээр нэвтрүүлэх ажлыг холбогдох сайд нарт даалгасан" тухай танилцуулсан.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

УНТЭ-т 300 дахь хүндээ бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 300 дахь хүндээ бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлээ. Тус багийнхан анх 2006 онд энэ нарийн түвэгтэй мэс заслыг Монг

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулагдана

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 01/662 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Нямдоогийн Баярмааг, мөн өдрийн 01/663 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид

Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа Холбооны Ерөнхийлөгч Игнацио Кассист Итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа энэ сарын 28-нд Холбооны Ерөнхийлөгч Игнацио Кассист Итгэмжлэх жуух бичгээ барив.Итгэмжлэх жуух бичиг барьсны да