loader
Зургадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана

Зургадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 1-ний өдрийн 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Арга хэмжээтэй холбоотойгоор дараах авто замуудыг түр хугацаанд хаана.

Зургадугаар сарын 1-ний өдрийн 06:00–20:00 цагийн хооронд:

Жуулчны гудамж- Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвараас Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл,

Ерөнхий сайд Амарын гудамж- Төрийн ордны зүүн талын уулзвараас Спортын төв ордны уулзвар хүртэл,

Д.Сүхбаатарын гудамж- Төв шуудангийн уулзвараас Чингис хааны музейн уулзвар хүртэл,

Их сургуулийн гудамж- Гадаад харилцааны яамны уулзвараас Монгол Улсын Их Сургуулийн уулзвар хүртэл

Зургаадугаар сарын 1-ний өдрийн 08:00–22:00 цагийн хооронд:

П.Гэндэнгийн гудамж буюу Монголын хүүхдийн ордны хойд уулзвараас Шангри-Ла худалдааны төвийн зүүн хойд уулзвар хүртэлх авто замуудыг хаана.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоорой.

                                                                       НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Баялгийн сангийн хуримтлал энэ онд 500 мянган төгрөгт хүрнэ"

Стратегийн орд, түүний үүсмэл ордуудын үр өгөөжийн дийлэнхийг иргэдэд хүртээх хэлэлцээр идэвхтэй явагдаж байгаа талаар Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл өглөө

Хүүхдийн мөнгийг 8 жилийн турш хууль бусаар авч, 4.4 сая төгрөгийн хохирол учруулжээ

Иргэн Б нь өвчний улмаас 2005 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нас барсан охин А-г нас барсныг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй бодит байдлыг нуужээ.Улмаар нийгмийн халамжийн сангаас сар бүр олгодог хүүхдий

Сумын заан А.Идэртөр: Манай сумынхан надаас их хүлээлттэй байгаа

“Түс тас” ярилцлагын зочноор Булган аймгийн Дашинчилэн сумын залуу бөх Алтанабаганы Идэртөрийг уншигчидтайгаа уулзуулж байгаадаа баяртай байна. Арвандолоохон насандаа сумын заан цол хүртэж, хориодхон насандаа заан цолоо дахин баталсан залуу бөх маань өнөөдөр ч бас өвс ногоо нь өнгөөр алгалсан, хүүхэд хөгшид нь гоёлын дээлээр гоёсон, инээд хөөр, баяр баясгалан дүүрэн эгэл жижигхэн суурингийнхаа цэнгэлдэх хүрээлэн дотор эх орончдын, их наадамчдын хөл дундуур жодог шуудгаа өмсөн эр бяртай аавын хөвгүүдтэй хүч үзээд завгүй л харагдана.