loader
Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна

Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна

“Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг анх удаа байгууллагын захиалгаар 2 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу зохион байгуулсан уг сургалтад тус эмнэлгийн  24 сувилагч оролцож байна.



Төгсөлтийн дараах сургалтад хамрагдах сувилагч нарт хичээл заах эмнэлгийн мэргэжилтэнг чадавхжуулах, сургалтыг үр дүнтэй зохион байгуулах, багшлах ур дүйг эзэмшүүлэх, сургалтын төлөвлөгөө боловсруулах зэрэг ур чадварыг эзэмшүүлэх зорилготой уг сургалтыг Эрүүл мэндийн яам, Япон Улсын Жайка олон улсын байгууллага хамтран 2021-2024 оны хооронд хэрэгжүүлж буй "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд зохион байгуулдаг билээ.



Төслийн хүрээнд Сувилахуйн эмнэл зүйн сургагч багшийн сургалтыг нийт 9 удаа зохион байгуулсан ба сургагч багшаар 230, чиглүүлэгч багшаар 47 сувилагчийг сургаж чадавхжуулсан байна.



foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Турк, Сирийн газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 7800-г давлаа

Турк, Сирийн нутаг дамнасан газар хөдлөлийн гамшгийн талаарх мэдээллийг хүргэж байна.НЭМЭЛТ: II.07, 08.30 цагт:Газар хөдлөлийн гамшигт нэрвэгдэж амиа алдсан хүний тоо нэмэгдсээр 7800-гаас давжээ. Турк

Махны үнэ 7 хоногийн дотор килограмм тутамд ₮1,000-1,300-аар нэмэгдэв

Энэ сарын 15-22-ны өдрийн хооронд буюу долоо хоногийн дотор хүнсний 19 нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн бөгөөд тэр дундаа махны үнэ 350-644 төгрөгөөр нэмэгдсэн тухай бид өмнөх нийтлэлээрээ хү

Сар шинийн баярын өдрүүдэд 383 хүүхэд мэндэлсэн байна

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин /усан/ туулай жилийн сар шинийн баярын өдрүүдэд 383 хүүхэд мэндэлжээ.Тодруулбал, Шинийн нэгэнд /2023.02.21/ 115 төрөлт, үүнээс хоёр ихэр хүүхэд мэндэлсэн