loader
Махны үнэ 7 хоногийн дотор килограмм тутамд ₮1,000-1,300-аар нэмэгдэв

Махны үнэ 7 хоногийн дотор килограмм тутамд ₮1,000-1,300-аар нэмэгдэв

Энэ сарын 15-22-ны өдрийн хооронд буюу долоо хоногийн дотор хүнсний 19 нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн бөгөөд тэр дундаа махны үнэ 350-644 төгрөгөөр нэмэгдсэн тухай бид өмнөх нийтлэлээрээ хүргэсэн билээ.

Сар шинийн баярын өмнө өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгддэг хэдий ч махны үнийн энэхүү өсөлт нь сүүлийн таван жилийн дунджаас хэд дахин өссөн үзүүлэлт юм.

Гэтэл дахиад долоо хоногийн хугацаанд махны үнэ өмнөх долоо хоногийн өсөлтөөс хоёр дахин их буюу 1,000-1,300 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Тодруулбал, долоо хоногийн дотор килограмм тутамдаа:

  • Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 12.23% буюу 1,067 төгрөгөөр,
  • Хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 11.75% буюу 1,025 төгрөгөөр,
  • Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 8.64% буюу 911 төгрөгөөр,
  • Үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 10.68% буюу 1,322 төгрөгөөр,
  • Адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 12.31% буюу 1,000 төгрөгөөр,
  • Ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 13.99% буюу 1,000 төгрөгөөр тус тус өсжээ.

Махны үнийн огцом өсөлт нь чухам юутай холбоотой талаар бид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ш.Цэрэндуламаас утсаар тодруулахад "Энэ долоо хоногийн эхний өдрүүдэд амны хаалт, спиртний үнийг нэмсэн, эсвэл хангамж хүрэлцээ муу гэх гомдол мэдээлэл иргэдээс ирсэн. Үүнд манайхаас хяналт, шалгалт хийж, зөрчлийг арилгуулж, зарим аж ахуйн нэгжид хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцсон.

foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчих чиглэлд онцгой анхаарч хамтарсан Ажлын хэсэг гаргахаар тохиролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Пак Жин сайдын айлчлал Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааны шинэ хуудас нээхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд илэрхийллээ.

Д.Баярболд: "Таргалалт Монголд тулгамдсан асуудал болж байна"

Жил бүрийн өдийд томоохон тэмдэглэлт баярууд дуусахтай зэрэгцэн хүн бүр дор бүрнээ турж, эрүүл жиндээ хүрэх зорилго тавьдаг. Баяраар идсэн их хэмжээний хоол унд илүүдэл жин болж бидний биед “тухалдаг”

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрсэн. Тавдугаар сараас төслийн хамгийн чухал ажлуудын нэг болох ган татлагыг татаж, өнөөдрийн байдлаар ажлын сүүлийн үе шат болох үндсэн 58 мм-ийн ган татлагыг холбож байна.