loader
Бэтэг өвчний халдвар авч, бэтэг нь хагарсан хүүхдэд яаралтай мэс засал хийжээ

Бэтэг өвчний халдвар авч, бэтэг нь хагарсан хүүхдэд яаралтай мэс засал хийжээ

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт өнгөрсөн долоо хоногт элэгний бэтгээр өвчилсөн 16 настай хүүхэд иржээ. Үзлэг оношилгоо хийхэд бэтэг нь хагарч хүндэрсэн байсан тул яаралтай мэс засал хийжээ. Тус тасгийн мэс засалч, Клиникийн профессор, Зөвлөх зэргийн эмч В.Ганхуягаар ахлуулсан баг энэ мэс заслыг хийжээ. Хүүхдийн биеийн байдал болон элэгний бэтэг өвчний талаар уг хүүхдийн эмчлэгч В.Ганхуягаас тодруулсан юм.

-Хүүхдийн бие ямар байна вэ?
-Нэгдүгээр сарын 14-ний бямба гарагт хүүхэд хурц өвдөлттэй бэтэг нь хагарсан байдалтай ирж, яаралтай мэс засалд орсон. Одоо бие нь хэвийн, хагалгааны  дараах эмчилгээ үргэлжилж удахгүй эмнэлгээс гарах гэж байна.



-Элэгний бэтэг өвчний шалтгаан нь юу вэ?
-Элэгний бэтэг өвчин дээр үед манайд элбэг байсан. Социализмын үед мал аж ахуйдаа анхаарал тавьж, малаа эрүүлжүүлснээр нь эрс багассан боловч байдаг өвчин. Бэтэг үүсгэгч нян нь нохой, муур, туулай болон шимэгчдэд байдаг. Хүүхдүүд амьтан тэжээх сонирхолтой болсон.

Бэтэг өвчин халдварлах зам Бэтэг өвчин халдварлах зам

Тэжээмэл амьтнаа тогтмол үзлэгт оруулж, гүйлгэх туулгах эм уулгах, вакцин хийлгэх ёстой. Жишээлбэл, бэтэг үүсгэгч нян нохойн өтгөнөөр дамжин гадагшилдаг тул нохойгоо барьсны дараа гараа угаах, өтгөнийг цэвэрлэж зайлуулах зэргээр ариун цэвэр маш сайн сахих шаардлагатай. Мөн нойтон мах идэх зэрэг нь халдвар дамжих эрсдэлийг нэмэгдүүлнэ.

-Мэс засалд орсон хүүхэд тэжээмэл амьтантай байсан уу?
-Тэрийг мэдэхгүй. Өөрөө тэжээдэггүй ч найз нөхдийнхөө тэжээмэл амьтнаар тоглосон байж болох юм. Тэжээмэл амьтнаа барьсны дараа гараа сайн угаах, амьтнаа усанд оруулж ариун цэвэр сайн сахидаг бол халдвараас айх хэрэггүй гэв.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны аравдугаар сарын 5-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Робот, steam робоконы сургалт хичээллэж эхэллээ

DeMo Hub хөгжлийн төв-д Хүүхэд багачуудын оюуныг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилготой робот, steam робоконы сургалт хичээллэж эхэллээ. 7 хоног бүрийн хагас, бүтэн сайн өдрүүдэд хичээллэж б

50 мянган залуугийн гарын үсэг бүхий шаардлагыг Ерөнхий сайдад гардууллаа

Төрийн ордонд болж буй “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл, нийгмийн зөвшилцөх чуулга уулзалт”-ын жагсагчдын төлөөлөл 50 мянган залуугийн гарын үсэг бүхий шаардлагыг Ерөнхий сайдад гардууллаа.Нүүрс