loader
Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны аравдугаар сарын 5-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Ашигт малтмал олборлох, боловсруулах, тээвэрлэх бүх дамжлагуудад цахим төлбөрийн баримт үйлдэх, холбогдох бүх гэрээг татварын нэгдсэн системд бүртгэж бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох тогтолцоог 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан бий болгох, гаалийн бүрдүүлэлтийг цахимаар гүйцэтгэх тогтолцоог нэвтрүүлж, 2023 оны эхний өдрөөс зөвхөн энэ тогтолцоогоор ашигт малтмалын үйл ажиллагааг явуулж цахим системд бүртгэгдээгүй тохиолдолд экспортод гаргахгүй байх,
Гаалийн автомат бүрдүүлэлтийн систем болон нүүрсний шинжилгээний лаборатори, ухаалаг гарцын байгууламжийг Шивээхүрэн боомтод 2022 онд, Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудыг 2023 оны гуравдугаар улиралд, Ханги, Булган, Бичигт боомтуудыг 2024 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулж лабораторийн шинжилгээг хил дээр түргэн шуурхай гүйцэтгэж, шинжилгээний дүгнэлтийг гаалийн бүрдүүлэлтэд автоматаар бүртгэж тогтолцоонд тухай бүр шилжүүлж ажиллуулах зэрэг арга хэмжээ авахаар тогтоолд тусгалаа.
Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх тогтолцооны шинэчлэл болон богино дунд хугацаанд экспортоос олох валютын бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд хэрэгжсэнээр ашигт малтмалын борлуулалтын үйл ажиллагаа ил тод болж, баялгийг олон улсын үнээр худалдаалах боломж бүрдэх, олборлолтоос экспорт хүртэлх бүх үе шатанд цахим төлбөрийн баримтын бүртгэл хийгдэж, ашигт малтмалын шинжилгээний дүгнэлт, гаалийн бүрдүүлэлтийг автоматаар гүйцэтгэх тогтолцоо нэвтрэх, валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нэг иймэрхүү

Нэг иймэрхүү


2022-04-14 16:33 PM

Бороо цас ээлжилсан хачин цаг агаартай эндхийн өвөлд дасч ядаж, хаашаа ч харсан үл таних бас харцыг нь уншиж боломгүй сонин түм буман нүд. Өдөр бүр ганцаараа алхаж, ганцаараа хоолоо идэж, ихэнхдээ өөртэйгөө л өөрийнхөө төрөлх хэлээр ярих энэ орчинд дасах гэж хүн бүхэнд л бэрхшээл тулгардаг байх даа гэж өөрийгөө тайвшруулах юм.

Хүүхэд хамгааллын цогц төслийг гурван жилийн хугацаанд 14 сургуульд хэрэгжүүлнэ

Хүүхдийг Ивээх Сангаас "Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь" төслийг эхлүүллээ.Хүүхэд хамгааллын энэхүү цогц төсөл гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. Төсөлд Хан-Уул, Баянгол, Чингэлтэ

Тээвэрлэж явсан 10 тонн өвсөнд гал гарчээ

Өнгөрсөн 24 цагт Онцгой байдлын байгууллагад гал түймрийн долоон дуудлага ирсэн байна.Онцолбол, Сонгинохайрхан дүүргийн 21 хороонд ачааны автомашин дээр тээвэрлэж явсан өвс шатаж байна гэсэн дуудлагыг