loader
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын хуралдаанаар хил хэсэгчлэн хаах асуудлыг шийднэ

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын хуралдаанаар хил хэсэгчлэн хаах асуудлыг шийднэ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2050 оны хүртлэх Монгол Улсын хөгжлийн баримт бичгийг УИХ-ын даргад өргөн барих үеэрээ цаг үеийн асуудлаар товч мэдээлэл хийлээ. Коронавирусийн дэгдэлттэй холбоотой асуудлаар 14:00 цагаас Засгийн газар хуралдахаар товлогдсон билээ. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын хуралдаанаар нэг асуудал хэлэлцэнэ. ДЭМБ-аас өгсөн зөвлөмжтэй холбоотойгоор Монгол Улсад үүссэн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах вэ гэдгийг хэлэлцэн шийднэ. 

Хилийг хэсэгчилсэн зохион байгуулалттайгаар өндөржүүлсэн байдлаар тодорхой хэмжээгээр хязгаарлах нөхцөл байдал үүсээд байна. Нүүрсний тээвэрлэлт, хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвээр үргэлжилнэ. 

Харин иргэдийн зорчих урсгалыг хязгаарлана. Мөн гаднаас Монгол руу орж ирэх иргэдийг хязгаарлана. Энэ асуудал ҮАБЗ-өөр яригдаад, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэх гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын хуралдааны дараа өгнө” гэлээ.  

foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол

Азийн нийгэмлэгийн Их хурал Улаанбаатар хотноо болж байна

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 5 дугаар Их хурал өчигдөр /2022-8-18/ Улаанбаатар хотод эхэллээ.“Ази дахь Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн хөгжил” сэдэвт энэ Их

Бага зардлаар, бодлого уралдуулдаг сонгуулийн эрхзүйн орчныг бүрдүүлнэ

Улс төрийн намууд өчигдөр Төрийн ордонд “Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал дээр цугларлаа. Туулай жилийн босгон дээр тэд хуралдаж, улс төрийн намын авлига болон Улс төрийн намын тухай хууль ба санхү