loader
Л.Энх-Амгалан: Багш нарын дундаж цалин 1.6-1.8 сая төгрөг болсон

Л.Энх-Амгалан: Багш нарын дундаж цалин 1.6-1.8 сая төгрөг болсон

Боловсролын салбарт үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлснээр гарч буй өөрчлөлтийн талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас дараах мэдээллийг өглөө.

Төсвийн шинэчлэлийн хүрээнд сургуулийн санхүүгийн эрх мэдэл, хувьсах зардал, сургуулийн бүтэц, хэв шинжийн шинэчлэл, сургалтын чанарт суурилсан цалин урамшууллын тогтолцоог бүрдүүлжээ.

Тодруулбал

  • Тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын зардал
  • Хичээл практикийн зардал
  • Мэдээлэл технологийн зардал
  • Багшийн хөгжлийг дэмжих зардал
  • Эрүүл мэндийг дэмжих зардлыг олгодог болсон байна.
2022 онд ерөнхий боловсролын сургуулийн 12,431 багшид 14.5 тэрбум, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2,906 багшид 3.2 тэрбум, 378 цэцэрлэгт 5.4 тэрбум, 265 сургуульд 10.6 тэрбум төгрөгийн гүйцэтгэл, үр дүнгийн урамшуулал олгожээ.

ТҮБД-3 ангиллын дагуу цалинждаг байсан багш өмнө нь 850,717 төгрөгийн цалинтай байсан бол төсвийн шинэчлэлийн хүрээнд 1,050,000 төгрөгийн цалин авч байна. Энэ нь 37 хувийн нэмэгдэл юм хэмээн БШУЯ-наас мэдээлэв.

Сайд Л.Энх-Амгалан "Хамгийн залуу багшийн цалин 1,050,000 төгрөгөөс эхэлж байгаа. Мөн ажилласан жил, зэргээс шалтгаалж багш нарын дундаж цалин 1.6-1.8 сая төгрөг болсон. Харин цахим сургуульд багшилж буй 140 гаруй багшийн цалин 2.3-2.5 сая төгрөг боллоо.

Үр дүнд суурилсан санхүүжилт амжилттай хэрэгжиж чадвал багш нар хамгийн өндөр цалинтай ажиллах бодит боломж нээгдсэн" гэлээ. 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Элчин сайд Ө.Энхтүвшин Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин Итгэмжлэх жуух бичгээ Кремлийн их ордны Александрын танхимд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд өргөн барилаа.

Эзэн Богд Чингис хааны эш хөргийг гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Эзэн Богд Чингис хааны эш хөргийг аймгийн Засаг дарга М.Идэрбатад гардуулав.Монгол Улсын Ерөнхийлөгч мөн эрхэлсэн ажил, салб

Архины хатуулгийн хэмжээг бууруулах Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг үндэсний аж ахуйн нэгжүүд дэмжиж байна

Архины хатуулгийн хэмжээг бууруулах Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг үндэсний аж ахуйн нэгжүүд дэмжиж байнаМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байда