loader
Элчин сайд Ө.Энхтүвшин Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Элчин сайд Ө.Энхтүвшин Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин Итгэмжлэх жуух бичгээ Кремлийн их ордны Александрын танхимд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд  өргөн барилаа.


Итгэмжлэх жуух бичиг хүлээн авах ёслолын үеэр ОХУ-ын Төрийн тэргүүн В.В.Путин хэлсэн үгэндээ “Тун саяхан Самаркандад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Дээд хэмжээний уулзалтын хүрээнд Орос, Монгол, Хятадын удирдагчдын уламжлалт гурван талын уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын энэхүү хэлбэр нь манай орнуудын газар зүйн байрлал, тэрчлэн томоохон хамтарсан, тэдгээрийн дотор тээвэр, эрчим хүчний салбарын төслүүдийг хэрэгжүүлэх сонирхлыг тооцон үзвэл маш чухал юм. ОХУ, Монгол Улсын хооронд уламжлалт хоёр талын хэлхээ холбоо идэвхтэй хөгжиж байна. Албан ёсоор дипломат харилцаа тогтоогоод 101 жил болж байна. Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй есдүгээр сарын эхээр хийсэн хэлэлцээний үр дүнд орос-монголын эдийн засгийн харилцан ажиллагааг хэд хэдэн чиглэлээр өргөжүүлэхэд чиглэсэн тохиролцоонуудад хүрлээ” гэж онцлон тэмдэглэв.


Энэ өдөр Монгол Улсын Элчин сайдын хамт нийт 24 орны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар тухайлбал, Уругвай, Алжир, Египет, Португали, Ливи, Мали, Шинэ Зеланд, Армени, Колумби, Танзани, Филиппин, Молдав, Серби, Сенегал, Кипр, БН Ардчилсан Конго, Уганда, Судан, Кувейт, Непал, Беларусь, БНСУ, Венесуэлийн Элчин сайдууд Итгэмжлэх жуух бичгээ ОХУ-ын Ерөнхийлөгчид өргөн барив.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Шадар сайд С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангуулах тухай цахимаар хуралдаж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар 21 аймаг, нийслэлийн засаг дарга болон Хөдөө аж ауйн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газрын

А.Гутерреш: Монгол Улс бүс нутагтаа энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) Антонио Гутерреш энэ оны 8 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.Энэхүү а

Геодези, зураг зүйн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Геодези, зураг зүйн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна.Монгол Улсад газрын харилцааны эрх зүйн орчныг шинэчлэх ажил үргэлжилж ба