loader
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн мэдээллийг цахим болгожээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн мэдээллийг цахим болгожээ

"Эрдэнэс Монгол” компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай авто замын байнгын бэлэн байдал, бүртгэл мэдээллийг хариуцан ажилладаг билээ.
Тэгвэл уг компаниас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг цахим хэлбэрээр үзэх боломжийг бүрдүүлжээ. Энэхүү мэдээллийг erdenesmongol.mn цахим хуудсанд нэвтрэн танилцах боломжтой аж.

Тус авто зам дагуу хоёр байршилд 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн дугаар танигч бүхий ухаалаг камерын системийг нэвтрүүлэн хөндлөнгийн хяналтыг сайжруулжээ.

Хяналтын камерын систем байршуулснаар нүүрс тээврийн автомашинууд шалган нэвтрүүлэх цэгийг тойрч гарах, нүүрс тээврийн том оврын автомашиныг жижиг оврын гэж бүртгэх, зарим автомашиныг бүртгэлгүй, хураамжгүй нэвтрүүлэх зэрэг хууль бус нүүрс тээврийн зөрчлүүд арилах талаар "Эрдэнэс Монгол" компани мэдээлэв. 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Б.Батцэцэг: Хэлэлцээний үр дүнд бид сэтгэл хангалуун байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 8 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД АРХАНГАЙ АЙМАГТ УУЛЗАЛТ ХИЙЖ БАЙНА

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Жамбын Батсуурь, Халтмаагийн Баттулга нар Архангай аймгийн гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Уулзалтын модерат

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тунхаг бичигт улс төрийн 24 намын удирдлага гарын үсэг зурав

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тунхаг бичигт өнөөдөр улс төрийн 24 намын удирдлага гарын үсэг зурлаа. Уг тунхаг бичигт Үндсэн хуульд 10 чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах ас