loader
Нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна

Нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна. Өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэл: ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, говь, зүүн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

Бага, дунд орлоготой иргэд болон залуу гэр бүлүүдэд зориулсан орлогод нийцсэн ногоон орон сууцыг Баянхошуу, Шархад дэд төвүүдэд хэрэгжүүлж байна. Тус төсөл нь Баянхошуу, Шархад дэд төвийн 60 гаруй га талбайг хамрах бөгөөд нийт 5000 айлын орон сууцыг хоёр үе шаттай барих юм. Төслийн эхний шатанд Баянхошуу дэд төвд 462 айлын 13 блок орон сууц, Шархад дэд төвд 338 айлын 10 блок орон сууц болон үйлчилгээний барилгыг барихаар төлөвлөсөн.

Нарны замын хөдөлгөөнийг гүүрэн гарц барихаар хэсэгчлэн хаалаа

"Нарны зам дагуу гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Нарны замд асфальт бетон хучилт хийхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу хучилтыг тавдугаар сарын 12-ны 00:00 цагт эхлүүллээ.

Элчин сайд Филип Малон, морин спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өчигдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоныг Олимпик хауст хүлээн авч уулзан, хоёр орны спортын