loader
"Уул уурхайгүй Хөвсгөл" ТББ найман хүнийг АТГ-т шалгуулна

"Уул уурхайгүй Хөвсгөл" ТББ найман хүнийг АТГ-т шалгуулна

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

“ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд:

11:30 цагт: нийслэлийн БГД-ийн 1-р хорооны иргэн Н.Нямдаржаа тус дүүргийн ИТХ шүүхийн гурван шатны шийдвэрээс давсан эрх мэдлийг хэрэгжүүлж, ялтан төлөөлөгчөөр 260 гаруй мянган иргэнийг төлөөлүүлж ял завшуулж байгаа талаар мэдээлнэ.

12:00 цагт: Хуулийн төсөлд иргэдийн саналыг тусгах, УИХ-ын гишүүдийг үндсэн ажлаа хийхийг шаардаж “Иргэн бол хүч” залуусын төлөөллөөс мэдээлэл хийнэ.

12.00 цагт: МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас жил бүр зохион байгуулдаг "EXECUTIVE SUMMIT" гүйцэтгэх удирдлагуудын уулзалтын талаар хэвлэлийн бага хурал болно. 

08:30 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Монгол Улсын тогтвортой ногоон хөгжлийг дэмжих Европын холбооны үйл ажиллагааны хүрээг тодорхойлох Дээд түвшний зөвлөгөөн болно. Утас: 9963-0057.

09.00 цагт: МУИС-ийн төв байрны Эрдмийн танхимд: “Эрүүл аюулгүй орчинд амьдрах хүний эрх: Агаарын бохирдол, шинжлэх ухааны нотголгоо, шийдэл” эрдэм шинжилгээ, технологийн хурал болно. Утас: 9905-2154. 9990-9973.

09.30 цагт: “Пума имперал” зочид буудалд “Хүний эрх, хөгжил төв”-өөс иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлчдийн төлөөлөлд Газрын багц хуулийн төслүүдэд хийсэн үнэлгээг танилцуулна. Утас: 9919-2857. 9919-4455.

10.00-12.00 цагт: МҮЭ-ийн Соёлын төв ордны бага танхимд: МҮЭ-ийн холбоо, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг танилцуулах санал уулзалтыг зохион байгуулна. Утас: 9914-9240.

10.30 цагт: Төрийн ордонд: Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол 2 дахь өдрөө үргэлжилнэ.  

11:00 цагт: АТГ-т "Уул уурхайгүй Хөвсгөл" ТББ-аас “Могойн гол” ХК-ийн удирдлагууд болон нэр бүхий 8 хүнийг нүүрсний хулгайн асуудлаар АТГ-т шалгуулж буй талаар мэдээлнэ. Утас: 8809-0119.

-Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-т ажиллаж мэдээлэл хийнэ.

\
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Даншиг наадам-Хүрээ цам” аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болжээ

Хүй долоон худагт 8 дугаар сарын 6,7 буюу энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын талаар хэвлэлийн бага хурал хийж, мэдээллээ.Тус хура

Нийслэлийн ИТХ-аар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог 75 байхаар баталлаа

Нийслэлийн ИТХ-аар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог баталлаа.Нийслэлийн хэмжээнд дээрх тоог 75 байхаар тогтоосон байна. Тодруулбал,Баянзүрх, Сүхбаатар, Налайх, Багануур дүүрэг тус бүр

Монголын шатарчид анхны хожигдлоо хүлээв

Энэтхэгийн Ченнай хотноо болж буй Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын 5 дахь өдөр Монголын шатарчдын хувьд анхны хожигдлоо хүлээсэн өдөр боллоо.Тус олимпиадын эхний 4 өрөгт 2 хожиж, 2 тэнцээд байсан м