loader
"Шалгагч багш нарын утсыг нь хураахгүйгээр сүлжээ унагагч туршина"

"Шалгагч багш нарын утсыг нь хураахгүйгээр сүлжээ унагагч туршина"

Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн шалгалтын зохион байгуулалт, дүн оноог үнэлэх үнэлгээний талаар /2026.06.22/ мэдээлэл өгөв.

Ерөнхий боловсролын газрын дарга ГАНБАТ:

-Тэрбээр, улсын шалгалт болон багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний талаар мэдээлэл өгье. 2025-2026 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа дуусч, Элсэлтийн шалгалт эхэлж байна. 5, 9, 12 дугаар ангийнхан улсын шалгалт өгч бусад ангийнхан анги дэвших шалгалт өгсөн. Энэ хугацаанд олон нийтийн сүлжээгээр улсын шалгалтын сэдэв задарсан гэх яриа явсан. Тэгэхээр 2018 оны Боловсролын сайдын тушаалын дагуу БҮТ-өөс ямар журмын дагуу, хэрхэн шалгалтыг зохион байгуулах вэ гэдэг улсын шалгалтын блюпринтийг боловсруулдаг. Энэ хүрээнд сургууль бүр өөр, өөр сэдвийн хүрээнд шалгалтаа авдаг. Тиймээс сэдэв задарна гэсэн асуудал байхгүй. Гүйцэтгэлийн үнэлгээг тав дахь жилдээ зохион байгууллаа. Үүний үр дүнд ажлын байран дээрээ хэн сайн ажилласан нь нэмэлт цалингаар үнэлүүлдэг. Ерөнхий сайдын "Чөлөөлье" аяны хүрээнд багш нарыг хэрхэн дарамтгүй энэ үнэлгээгээр үнэлж болох вэ гэдэг саналыг нь авсан байгаа. Улмаар багш нар байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг хөндлөнгийн Боловсролын үнэлгээний төвөөс харин багшийн гүйцэтгэлийн үнэлгээг сургуульд суурилсан байдлаар авлаа. Өмнө нь нэг багшийг сургуулийн захирал, хамт олон, суралцагч, эцэг эх гэх мэт олон хүн үнэлдэг байсан. Энэ хавар 1016 цэцэрлэгийн 7355 багш 136000 хүүхэд  гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсан. Харин 711 сургуулийн 30106 багш, 870 мянган суралцагч хамрагдсан.

Энэ онд Элсэлтийн шалгалтад 49014 шалгуулагч бүртгүүлсэн байна. Элсэлийн шалгалт зургадугаар сарын 25-нд түүх, англи хэлний хичээлээр эхэлнэ. Энэ оны хувьд математикийн шалгалтад хамгийн их буюу 35271 шалгуулагч бүртгүүлсэн бол түүх, газарзүйн хичээлд хамгийн бага шалгуулагч бүртүүлжээ. Шалгуулагчид шалгалтад ирэхдээ суудлын хуваарь, бүртгэлийн хуудас, иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авч ирж шалгалтдаа орно. Нийт 55 хяналтын төвд 3500 орчим багш хяналтаар ажиллана. Мөн тусгай хэрэгцээт шалгуулагчдад зориулж тусгай шалгалтын төв ажиллуулж байгаа ажээ. Утсыг нь хурааж авахгүйгээр тусгай уутанд хийж сүлжээ унагагчийг туршина. Мөн Тээврийн цагдаа болон Нийтийн тээврийн газар гээд хүүхэд шалгалтад хамрагдахад тусалж болох бүхий л газартай хамтарч ажиллана гэдгийг албаныхан хэлэв.

                                                                                                                Эх сурвалж: News.mn

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. ДЭМБ-ын мэдээлснээр олон улс оронд дархлалын олдмол хомсдол өвчинтэй 40 сая хүн байна. Дэлхий даяар жилд 65-70 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, үүний

23 настай эмэгтэй усанд орох үедээ гар утсаа цэнэглэснээс болж ТОГОНД цохиулж нас баржээ

Тодруулбал, 23 настай эмэгтэй иргэн Л нь угаалгынхаа өрөөний ваннинд түлэгдсэн шархтай нас барсан байсан бөгөөд шинжээчдийн урьдчилсан үзлэгээр хохирогч иргэн усанд орох үедээ гар утсаа цэнэглэж, тог

ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ХАЯШИ ЁШИМАСА-ГИЙН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨВ

Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөв.