loader
Алтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ жил эхлүүлнэ

Алтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ жил эхлүүлнэ

Алтай хотхоныг анх 12 мянган айлын иж бүрэн цогцолбор хороолол нэртэйгээр байгуулсан. Хотхон дотор төрийн өмчийн сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн боловч харамсалтай нь уг төлөвлөлтийг хийж чадаагүй байна. Өдгөө тус хотхонд 21 мянга гаруй иргэн оршин суудаг бөгөөд хотхоны замын урд талын түрээсийн байранд 1200 орчим хүүхэд хоёр ээлжээр хичээллэж байгаа юм. Иймд өнгөрсөн онд нийслэлээс тухайн орчимд үйл ажиллагаа явуулж байсан “Тайгам Алтай” ХХК-тай зөвшилцөн нэг га газрыг чөлөөлж, 960 хүүхдийн суудалтай сургууль байгуулахаар болсон. Гүйцэтгэгчээр “Бүрэн Одод” ХХК шалгарсан юм. Ийнхүү бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор сургууль байгуулах газарт өртөж буй ус, дулааны шугамыг үе шаттай шилжүүлсэн. Гэсэн хэдий ч “Магнус капитал” ХХК нь нийслэлийн өмчид бүртгэлтэй уг талбар дээрх өөрийн өмчийн бохир, дулааны шугамыг шилжүүлэх зөвшөөрлийг өгөхгүй байгаагаас үүдэн барилга угсралтын ажил зогсоод байна.

Уг асуудлаар “Бүрэн Одод” ХХК-ийн төлөөлөл “Бид нийслэлтэй хамтран “Магнус капитал” ХХК-ийн төлөөлөлтэй зөвшилцөх уулзалт зохион байгуулсан. Тухайн байгууллагын зүгээс хоёр нөхцөлөөр бохир, дулааны шугамыг шилжүүлэхийг зөвшөөрсөн юм. Тодруулбал, дулааны шугамыг туннелийн системээр хийх, бохирын насосын станцыг өөрийн урсгалаар хийвэл зөвшөөрнө гэсэн. Гэвч уг газар нь налуу бөгөөд бохирын шугам нь 700 метр тул өөрийн урсгалаар хийх ямар ч боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймд манай байгууллагын зүгээс сургууль барих газрын хойд талд бохирын насосын станцыг шинээр барих саналыг дэвшүүлсэн боловч мөн л зөвшөөрөөгүй” гэсэн юм. Техникийн хувьд бохир, дулааны шугамыг шилжүүлэхэд ямар ч асуудалгүй гэдгийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Ерөнхий инженер Ш.Мөнхжаргал тодотгож байлаа.Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Олон нийтийн эрх ашиг хөндөгдөж буй энэ үед санаатайгаар сургууль барих ажлыг гацааж байгаа тул бид ч мөн адилхан хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, “Магнус капитал” ХХК-ийн өмч хувьчлалын асуудлыг шалгана. Мөн уг нэгж талбар нь нийслэлийн өмчийн газар тул “Бүрэн Одод” ХХК-д тухайн бохир, дулааны шугамыг шилжүүлэх зөвшөөрлийг өгч, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ” гэв.


                                                                                                    НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Цасанд боогдсон 620 иргэний аюулгүй байдал 865 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 24-ний өдрөөс 31-ний өдрүүдэд гал түймрийн 36, аврах ажиллагааны 27, нийт 63 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэлээ. Мөн гал түймрийн аюул

Алдарт модель Кара Делевинь олны өмнө дахин гарч ирлээ

Кара Делевинь даваа гарагийн үдэш Каннд зохион байгуулагдаж буй MIPCOM 2022 арга хэмжээнд хүрэлцэн ирлээ. Өнгөрөгч есдүгээр сард мансуурсан байдалтайгаар онгоцны буудал дээр ирсэн түүний эрүүл мэндийн

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Өнөө, маргаашдаа Хөвсгөл аймгийн нутаг, Дорноговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар халуун байхыг анхааруу