loader
Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальта Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальта Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальта Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг 2022 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Мальта Улсын Ерөнхийлөгч Жорж Веллад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Мальта Улсын Ерөнхийлөгч Ж.Велла Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын дараа Элчин сайд Ц.Нарантунгалагийг хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Элчин сайд Ц.Нарантунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Мальта улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Ж.Велла Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд нэн өндөр хүндэтгэлээ илэрхийлж буйг уламжлахыг хүсээд Монгол, Мальта хоёр улс газарзүйн байршлын хувьд хол оршдог ч хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэлээ хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Алдарт модель Кара Делевинь олны өмнө дахин гарч ирлээ

Кара Делевинь даваа гарагийн үдэш Каннд зохион байгуулагдаж буй MIPCOM 2022 арга хэмжээнд хүрэлцэн ирлээ. Өнгөрөгч есдүгээр сард мансуурсан байдалтайгаар онгоцны буудал дээр ирсэн түүний эрүүл мэндийн

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөллийн бүсэд нутаглаж буй айл өрхийн иргэн бүрд 15.2 сая төгрөгийн нөхөн олговрыг энэ онд багтаан өгнө

Монгол орны баруун бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулах гарц болох Эрдэнэбүр

“Инфляци 10 хувьд хүрсэн нь асуудал хүндэрч байгаагийн илрэл"

УИХ-ын Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.