loader
Хүнийг "ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан тохиолдолд эрүүгийн хууль"-иар хариуцлага хүлээнэ

Хүнийг "ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан тохиолдолд эрүүгийн хууль"-иар хариуцлага хүлээнэ

Дэлхийн нийтээрээ гуравдугаар сарын 1-нд “Тэргэнцэртэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болон “Ялгаварлан гадуурхалтыг тэглэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Иймд тус өдрүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна. 

Ялгаварлан гадуурхалтыг тэглэх өдөр:

Хамгийн анх уг өдрийг 2013 оны нэгдүгээр сард ХДХВ/ДОХ-ын эсрэг НҮБ-ын хөтөлбөрөөс санаачлан тэмдэглэж эхэлжээ. 

Монгол Улсын үндсэн хуулийн 14-р зүйлд 

  1. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
  2. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. гэж заасан байдаг. 

Мөн Монгол Улсын Эрүүгийн тусгай ангийн 14.1 дүгээр зүйлд хүнийг ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэсэн байдаг.

 Олон улсын тэргэнцэртэй иргэдийн өдөр: 

Тус өдрийг анх 2008 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Стев Велкинсон өөрийн тэргэнцэртэй ээж Жоусын төрсөн өдөрт зориулан тэмдэглэж эхэлсэн. Энэ цагаас хойш дэлхийн орон орны тэргэнцэртэй иргэд өөрсдийнхөө амьдралд эергээр хандаж, өдөр тутамд тулгарах олон бэрхшээлээс үл хайхран ажиллаж амьдарч чадаж буйгаа өөрсдийн найз нөхөд, гэр бүл, хамт олныхоо хамт тэмдэглэсээр олон улсын хэмжээний баяр болсон түүхтэй аж.

Монгол Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 107 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Энэ нь нийт хүн амын 3.3 хувийг эзэлж тэдгээрээс 21,545 нь хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд байна.

Олон улсын тэргэнцрийн өдрөөр хүнлэг энэрэнгүй, илүү сайхан нийгмийг бий болгох боломжийг тэргэнцэртэй хүмүүст олгох, тэргэнцрээр хангаж, тэргэнцэртэй иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж, хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүсийн ертөнцийг илүү сайхан, хүртээмжтэй болгож буй үйл хэргийг таниулан тэмдэглэх зорилго агуулан тэмдэглэн иржээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"ЭРАСМУС ПЛАС" ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙГ ЕВРОПЫН ХОЛБООНД ГАРГАЛАА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйзийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Эрасмус плас хөтөлбөрийн хүрээнд дээд боловсролын чадавхыг сайжруулах төслүүд амжилттай хэрэгжиж байгаад талархал илэрхийллээ.

Засгийн газрын хуралдаанаар 22 асуудал хэлэлцэнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно.Хуралдаанаар,Нийслэл Улаанбаатар хотын авто замын талаар авах зарим арга хэмжээний тухай"Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар байгуулах ту

Худалдааг хөнгөвчлөх, хил дамнасан цаасгүй худалдааг дэмжих зэрэг асуудлаар санал солилцжээ

НҮБ, түүний системийн байгууллагууд нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг чухал түнш гэдгийг Ерөнхийлөгч онцлон тэмдэглээд, цаашид хамтын ажиллагааны агуулгыг баяжуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.