loader
Машин ачилтын төлбөрийг 100 мянга болгох санал гаргажээ

Машин ачилтын төлбөрийг 100 мянга болгох санал гаргажээ

НИТХ-аар машин ачилтын төлбөрийг нэмж, 100 мянган төгрөг болгох санал гарч буй талаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа мэдээллээ.

Тэрбээр "Нийслэлийн ИТХ-аар автомашин ачиж, тээвэрлэх тухай журам орж ирж байна. Энэхүү журмаар иргэдэд ямар эерэг өөрчлөлт авчрах вэ гэдэгт би хариулж чадахгүй. Учир нь тээврийн хэрэгсэлтэй хүн бүрийг хохироосон, өмнөх журмыг чангатгасан нэмэлтүүд орж ирсэн байна. Үүнийгээ хэлэлцэж байгаа зарим төлөөлөгчид иргэд зөрчил гаргадаг тохиолдол багасна хэмээн тайлбарлаж байна. 

Өнгөрсөн жилд 52 мянган тээврийн ачилт хийгдсэн байна. Энэ нь гурван тэрбум гаруй төгрөгийг иргэдээс булаагаад авчихсан байна хэмээн ойлгож болно. Гэтэл энэ гурван тэрбум төгрөгөөс нь Нийслэлийн төсөвт нэг ч төгрөг ордоггүй. Ачилтын 15 компани хувааж авдаг.

Улаанбаатар хотын авто зогсоол нь хүртээмжтэй, хот нь зөв төлөвлөгдсөн байсан бол бол иргэд өнөөдөр энэ төрлийн зөрчил гаргахгүй байх байсан. Журмын талаар дэлгэрүүлбэл, тээврийн хэрэгслийн ачиж байх үед эзэн нь ирвэл ачилтын мөнгөн дүнгийн 50 хувиар нь торгох юм байна. Жишээлбэл, 60 мянган төгрөг төлөх байснаас машинаа ачуулахаас өмнө ирвэл 30 мянган төгрөг өгөх юм байна. Түүнчлэн танилцуулгаас ойлгоход тээврийн хэрэгсэл ачилтын төлбөрийг нэмж 100 мянган төгрөг болгох гэж байна гэж ойлголоо. Гэхдээ энэ бол санал.

Ардчилсан нийгэмд аль болох иргэдэд ээлтэй байх, тээврийн хэрэгслийг нь ачихгүй байх тал руугаа  зохицуулалт хийх хэрэгтэй. Гэтэл ийм зохицуулалт хийхгүй иргэдийн эрх ашгийг хязгаарлаад байна. Иймд энэхүү журмыг хэлэлцэж байх үед иргэн бүр дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй" гэлээ. 


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний салбарын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний худалдааны салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд дотоодын үйлдвэрлэгчид, импортлогчид, сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвүүд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүний урилгаар Сингапурт энэ сарын 6-9-нд албан ёсоор айлчилна.Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын

Троллуудтай хамт циркийн гайхамшигт ертөнцөөр аялахад бэлэн үү

Цар тахлын улмаас хоёр жил гаруй тоглох эрхээ хасуулж, гэртээ хоригдсон хүүхэд багачуудаа хаана хэрхэн баярлуулж, ямар үзвэр үйлчилгээ үзүүлэх вэ гэдгээ мэдэхгүй яваа олон эцэг эхчүүд бий.Тэгвэл ээж,