loader
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүний урилгаар Сингапурт энэ сарын 6-9-нд албан ёсоор айлчилна.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд 11 жилийн дараа хийж буй айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүнтэй албан ёсны хэлэлцээ хийж, Сингапур Улсын Ерөнхийлөгч Халима Яакобт бараалхан, Сингапурын Харилцаа холбоо, мэдээллийн сайд Жозефин Теотой уулзана. Мөн Сингапурын Хамтын ажиллагааны байгууллага, Хуримтлалын төв сан, Орон сууц, хөгжлийн зөвлөл, “Темасек” олон улсын сан, Сингапурын Үндэсний их сургуульд тус тус зочилж, эдгээр байгууллагын удирдлагатай уулзахаар төлөвлөж байна.

Энэхүү айлчлал нь АСЕАН-ы гишүүн, Зүүн өмнөд Азийн нөлөө бүхий Сингапур Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах болно.

Түүнчлэн, Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, төрийн албаны шинэчлэл, цахим засаглалыг хөгжүүлэх, хот төлөвлөлт, мэдээллийн технологи, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлд Сингапур Улсын сайн туршлагыг судалж, Монгол Улсад нутагшуулах талаар тодорхой тохиролцоонд хүрч, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичиг байгуулахыг зорьж буй болно.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сар шинийн баярын өдрүүдэд АВТОБУС 07:00-22:00 цагийн хооронд үйлчилгээнд явна

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ ямар зохицуулалттай явах талаар Нийтийн Тээврийн Газраас тодрууллаа. Баярын өдрүүдэд энгийн хуваарийн дагуу 07:00-22:00 цагийн хооронд нийтийн тээ

Ойрын хоёр хоногт уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай

Өдөртөө ихэнх нутгаар дулаан байна. Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Хөвсгөли

Беларусь улс энэ оны 6, 7 дугаар сард Гомель мужид цэргийн дайчилгааны сургуулилт хийнэ

Беларусь улс энэ оны 6, 7 дугаар сард Украин, ОХУ-тай хиллэдэг Гомель мужид цэргийн дайчилгааны сургуулилт хийнэ гэж тус улсын төрийн мэдээллийн БелТА агентлаг даваа гарагт мэдээлэв."Цэргийн төлөвлөгө