loader
Засгийн газар НҮБ-тай Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд хамтран ажиллана

Засгийн газар НҮБ-тай Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд хамтран ажиллахаа энэ оны 5 сарын 20-ны өдөр баталсан. Тодруулбал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд, Тогтвортой хөгжлийн зорилгууд болон олон улсад хүлээн зөвшөөрсөн хөгжлийн болон хүний эрхийн бусад зорилт, үүрэг амлалтыг биелүүлэхээ илэрхийлсэн. Энэ хүрээнд бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа.



Уулзалтаар “Тогтвортой Хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын хөгжлийн системээс үзүүлж буй дэмжлэг болон НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027 баримт бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар харилцан санал солилцлоо. “Тогтвортой Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичиг дараах 3 гол асуудлыг хөндөж байна. Үүнд:

  • Хүн болон хүний хөгжил,
  • Оролцоог хангасан “Ногоон хөгжил”,
  • Засаглал ба Манлайлалыг хөгжүүлэх юм.

Цаашид Худалдаа, аж үйлдвэрийн Танхим Тогтвортой хөгжлийн зорилгыг олон нийтэд сурталчлан таниулах, өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн сайн туршлага, шинэлэг санаачилга, хөгжлийн шийдлийг түгээн дэлгэрүүлж, урамшуулах зэргээр Монгол Улс дах бизнесийн төлөөллийн төв байгууллагын зүгээс манлайлан ажиллахаа МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин илэрхийллээ.

 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ууланд алхахаар явсан хоёр иргэн төөрч, нэг нь нас баржээ

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн "Манзуширын хийд" гэдэг газар 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 11:00 цагийн орчим иргэн Г, О нар Богдхан уулын оргил Цэцээ гүний чиглэлд алхахаар явжээ.Гэв

Орон сууц, цэцэрлэг, сургууль, эмнэлгүүдийн халаалтыг холбов

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан зохион байгууллаа.

Яруу найрагч Ц.Хуланг хорих 461-р ангид саатуулжээ

Тагнуулын ерөнхий газраас өчигдөр яруу найрагч Ц.Хуланг саатуулжээ. Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулсан бөгөөд гадаадын тагнуулын байгууллагатай холбогдсон байж болзошгүй гэх ү