loader
Ерөнхий сайд махны хяналтыг чангатгах үүрэг өгчээ

Ерөнхий сайд махны хяналтыг чангатгах үүрэг өгчээ

Тэрбээр "Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу махны нийлүүлэлт болон үнийн өсөлтийн асуудлаар холбогдох байгууллагуудын уулзалт боллоо. Энэ үеэр Ерөнхий сайдын зүгээс нийслэл хотод борлуулж буй махны бэлтгэн нийлүүлэлт, үнэ, борлуулалтын явцад хяналт шалгалтыг чангатгах үүрэг өгсөн. ХХААХҮЯ-нд махны нийлүүлэлтийг богино хугацаанд нэмэгдүүлж, үнийг тогтворжуулах чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг даалгалаа. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хүнсний тухай хуулиар аймаг, орон нутгийн хүнсний аюулгүй байдлыг хангах үүргийг бүх шатны Засаг дарга нар хүлээдэг. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын хүн амын өвөл, хаврын хэрэгцээнд зориулан 5,000 гаруй тонн нөөцийн мах бэлтгэсэн байна.

Өнөөдрийн байдлаар 3,400 тонныг зах зээлд нийлүүлж борлуулаад байгаа. Үлдэгдэл 1,600 тонн махыг ирэх зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл жижиглэнгээр худалдан борлуулж, зах зээлийн хэрэгцээг хангахаар болсон.

Махны үнийн өсөлт нь хоёр талтай үр дагавар дагуулж байгаа. Үнэ өсөх нь малчдын орлогыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэй. Нөгөө талаас нийслэлийн хүн амын худалдан авах чадвараас хамаарч иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Иймд салбар яамны зүгээс цаашид нөөцийн махны хэмжээ, худалдан авалтыг иргэдийн хүнсний хэрэгцээ шаардлага болон зорилтод бүлгийн хэрэглээнд нийцүүлэн оновчтой тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Өнгөрсөн өвөл аймгуудийн хэмжээнд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан малыг эдийн засгийн эргэлтэд шуурхай оруулсны үр дүнд махны экспорт түүхэндээ байгаагүй өндөр үзүүлэлтэд хүрсэн байна. Түүнчлэн мах бэлтгэх, төхөөрөх үйлдвэрүүд жилийн 3-4 сарын хугацаанд ажиллаад, үлдсэн хугацаанд нь үйл ажиллагаагаа зогсоодог. Энэ нь нийлүүлэлтийг тасалдуулж улирлын чанартай ихээхэн савлах гол шалтгаан болж байна. Иймд махны нийлүүлэлтийг тогтворжуулж, улирлын хамаарлыг бууруулахын тулд эрчимжсэн болон хагас эрчимжсэн суурь маллагаа, мал аж ахуйг системтэйгээр хөгжүүлж, жилийн дөрвөн улирлын турш зах зээлд махыг тогтвортой, тасралтгүй нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна" гэлээ.

                                                                                                                                                               Эх сурвалж: News.mn

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Соёл амралтын хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрээлэнг олон улсын стандартын дагуу зүлэгжүүлнэ

Соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн парк, Төв цэнгэлдэх хүрээлэнг олон улсын стандартын дагуу зүлэгжүүлэх, тохижуулах ажлуудаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгожээ. Энэ талаар өнөөдөр болсон нийслэлий

Аварга цолны хүндэтгэлийн барилдаан бямба гарагт болно

Дархан аварга Шаравын Батсуурийн нэрэмжит "Улсын аварга цол"-д хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдаан 5 дугаар сарын 28-ны бямба г

Сармагчны цэцэг өвчний 6000 гаруй тохиолдол илэрчээ

Дэлхийн 58 улс оронд сармагчны цэцэг өвчний 6000 гаруй тохиолдол илрээд байгаагаас 80 гаруй хувь нь Европт бүртгэгдсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.ДЭМБ сармагчны цэцэг өв