loader
Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолын хэрэгжилт, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, Багануурын үйлдвэрлэл технологийн паркийн хүрээнд хэрэгжиж буй Нүүрс-пиролизын үйлдвэрийн төслийн талаар хэлэлцлээ. Агаарын бохирдлыг бууруулах цогц ажлын хүрээнд Улаанбаатар хотод “Ногоон бүс” байгуулж, уг бүсэд дараах үйл ажиллагааг явуулахыг журмаар хориглосон хэмээн нийслэлийн Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч А.Амартүвшин  мэдэгдлээ. Тэрбээр  “Стандартад нийцсэн бүх төрлийн хийн болон шингэн түлшнээс бусад бүх төрлийн хатуу түлш, эд зүйл шатаахыг, стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч бодис ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл ашиглагч, өмчлөгч, эзэмшигчид автобензин, дизель түлшийг худалдан борлуулахыг, авто сэлбэгийн задгай худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглосон. Мөн хог хаягдал дахин боловсруулах, шатаах, устгах, үйл ажиллагаа эрхлэх, аюултай хог хаягдлын жагсаалтад орсон дахивар нөөц авах цэг байгуулахыг журмаар хориглож байна” гэв. Түүнчлэн  2026 оны долоодугаар сарын 21-ний өдрийн байдлаар Баянгол дүүргийн 872, Чингэлтэй дүүргийн 4,128  өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад бүрэн шилжүүлсэн тухай мэдээллийг нэмж танилцуулав.


                                              НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Эрдэс бүтээгдэхүүний импортын 87 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлжээ

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, 2022 оны эхний зургаан сард Монгол Улс нийт 3948.1 сая ам.долларын бараа, түүхий эд импортложээ. Энэ нь 2021 оны мөн үетэй харьцуулахад 686.9 сая ам.доллар буюу 21

Улсын Филармони “Рапсоди” романтик үдшийн тоглолт хийнэ

Улсын Филармонийн Симфони найрал хөгжим “Рапсоди” романтик үдшийн концерт Гэгээн хайрын өдөрт зориулан тоглохоор болжээ.Тус тоглолтыг удирдаач Б.Анар удирдах бөгөөд Английн нэрт хөгжмийн зохиолчид бол

АНУ-д инфляц 9% давахад шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлжээ

6-р сард АНУ-ын инфляцын түвшин 9.1 хувь хүрсэн нь шинжээчдийн хүлээлтийг давлаа. Мөн 1981 оны 11 дүгээр сараас хойших хамгйн өндөр түвшин юм.Үнийн өсөлт ийнхүү өндөр байхад шатахуун,