loader
БНСУ-ын Засгийн газрын албан ёсны визийн цахим хуудсыг хуулбарлан хуурамч виз гаргаж буй үйлдлийн хохирогч болохгүй байхыг анхаарууллаа

БНСУ-ын Засгийн газрын албан ёсны визийн цахим хуудсыг хуулбарлан хуурамч виз гаргаж буй үйлдлийн хохирогч болохгүй байхыг анхаарууллаа

Сүүлийн үед эзэн холбогдогч нь тодорхойгүй, хууль бус виз зуучлагчид БНСУ-ын Засгийн газрын албан ёсны визийн цахим хуудас (www.visa.go.kr) –г хууль бусаар хуулбарласан хуурамч цахим хуудас (www.visa-go.kr/check/)-аар дамжуулан виз олгож байгаа бөгөөд уг этгээдүүд нь БНСУ-д зорчих хүсэлтэй Монгол иргэдэд виз гаргаж өгнө гэж хууран мэхэлж хувийн мэдээллийг нь авч, дээрх хуурамч цахим хуудсаар визийн мэдээлэл болон цахим виз олгосон тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж өгч, мөнгө авч байна гэсэн мэдээлэл байна.

Иймд дээрх байдлаар залилан мэхэлж байгаа хууль бус "виз зуучлагч"-аас болж Монгол иргэд эд мөнгөний хохирол амсахгүй байхыг хүсэж байна.

Түүнчлэн визтэй холбоотой хуулийг зөрчсөнөөс үүдэн цаашид Солонгос руу зорчих виз олголтод сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргахгүй байхыг хүсье хэмээн Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ мэдээлэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сансрын нисэгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч, В.П.Савиных, Орос-Монголын

Зах, худалдааны төвөөс хүнс авах иргэдийн чадамж буурчээ

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдөртэй уралдаж өсч байгааг олон нийт хэлж буй. Түүгээр ч зогсохгүй эрх баригчид гадаад, дотоод олон хүчин зүйлээс хамаарч цаашид ч үнэ өсөх хандлагатай бай

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Онцгой байдлын байгууллагын 18 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь