loader
Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч нарт “Жендэр ба сэтгэл зүй” сургалтыг зохион байгууллаа

Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч нарт “Жендэр ба сэтгэл зүй” сургалтыг зохион байгууллаа

Боловсрол, шинжлэх ухааны яам, Жендэрийн үндэсний хороо, Боловсролын ерөнхий газартай хамтран нийт ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч нарт “Жендэр ба сэтгэл зүй” сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч нарт жендэрийн талаарх суурь ойлголт, мэдлэг олгох, сургуулийн орчинд жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, сурагчдыг болзошгүй эрсдэлээс хамгаалах чадвар олголоо.

“Жeндэрийн суурь ойлголт, олон улсын түвшин дэх жендэрийн бодлого төлөвлөлт, боловсролын салбар дахь жeндэрийн асуудал”, Жендэрт суурилсан хүчирхийлэл ба эрэгтэйчүүд, хөвгүүдийн анхаарах асуудал, “Нийгэм, жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт болон салбарын жендэрийн бодлоготой уялдсан байдал”-ын талаар хэлэлцүүллээ.   

Сургалтад хамрагдсан сэтгэл зүйч бүр маргаашаас эхлээд сургуулийн орчинд эерэг хандлагыг түгээж, хэвшмэл буруу ойлголтоос зайлсхийе, бие биеэ ойлгоё, дэмжье, өөрөөрөө үлгэрлэе, алдааг нь чичлэхийн оронд аргыг нь зааж өгье, ингэж чадвал сургууль, улмаар гэр бүлийн орчинд үүсэж болох үл ойлголцол, хүчирхийллийг таслан зогсооно гэдэг агуулгыг ойлгож, ажилдаа тусган хэрэгжүүлэх юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сармагчны цэцэг өвчин гурван оронд нэмэгджээ

Арабын Нэгдсэн Эмират Улс сармагчны цэцэг өвчний тохиолдол илэрсэн Персийн булангийн анхны орон болжээ.Мөн мягмар гарагт Чех, Словенид уг өвчний анхны тохиолдол илэрснээр Африкаас гадна халдвар илэрсэ

Н.ТҮВШИНБАЯРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.Хуралд шүүх бүрэлдэхүүнээр Б.Батболор, Х.Одбаяр, И.Ганбат нар оролцоно. Харин хо

Энэ сараас эхлэн НДШ-ийн 50 хувийг буцаан авах талаар НДЕГ-аас мэдээллээ

ААН-ийн ажилчин ажилтнууд энэ сараас эхлэн НДШ-ийн 50 хувийг буцаан авах талаар НДЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, нэг сая төгрөг болон түүнээс доош хэмжээний цалингаас НДШ төлдөг иргэдийн энэ оны 5-12 д