loader
Сармагчны цэцэг өвчин гурван оронд нэмэгджээ

Сармагчны цэцэг өвчин гурван оронд нэмэгджээ

Арабын Нэгдсэн Эмират Улс сармагчны цэцэг өвчний тохиолдол илэрсэн Персийн булангийн анхны орон болжээ.


Мөн мягмар гарагт Чех, Словенид уг өвчний анхны тохиолдол илэрснээр Африкаас гадна халдвар илэрсэн улс орнуудын тоо 20-д хүрчээ. Цаашид энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа ч нийт хүн амд учрах эрсдэл бага хэвээр байгааг мэргэжилтнүүд хэлж байна.


Одоогоор халдвар Европ, Австрали, Америкийн орнуудад бүртгэгдээд байна. Сармагчны цэцгээр өвчилсөн тохиолдолд халуурах, туурах шинж тэмдгүүд илэрдэг ч ихэвчлэн хөнгөн өвчилдөг. "Саяхан Баруун Африкт зорчсон аялагчаас халдвар илэрсэн бөгөөд одоогоор эмчлүүлж байна" гэж АНЭУ-ын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид мэдээлжээ.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээлснээр, Африкаас гадна оршдог орнуудад бүртгэгдэж байгаа халдварын тархалтыг хяналтад авах боломжтой байна. Түүнчлэн халдварын тархалтын түвшин ямар байгааг, хаашаа чиглэж байгааг тогтоохын тулд тандалт судалгаагаа нэмэгдүүлэхийг холбогдох байгууллагуудад уриалжээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсаас АНЭУ, Кувейт Улсад суугаа ЭСЯ-д Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах тухай 159 дүгээр зарлигийг гаргасан нь хэрэгжиж байна.Зарлигийн хоёр дугаар зүйл

Худалдааг хөнгөвчлөх, хил дамнасан цаасгүй худалдааг дэмжих зэрэг асуудлаар санал солилцжээ

НҮБ, түүний системийн байгууллагууд нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг чухал түнш гэдгийг Ерөнхийлөгч онцлон тэмдэглээд, цаашид хамтын ажиллагааны агуулгыг баяжуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Үндсэн хуулийн цэцийн өмнө гаргасан зөрчилтэй шийдвэрүүдийг хүчингүй болгов

Үндсэн хуулийн цэцийн өчигдрийн /2022.8.15/ их суудлын хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн