loader
Энэ сараас эхлэн НДШ-ийн 50 хувийг буцаан авах талаар НДЕГ-аас мэдээллээ

Энэ сараас эхлэн НДШ-ийн 50 хувийг буцаан авах талаар НДЕГ-аас мэдээллээ

ААН-ийн ажилчин ажилтнууд энэ сараас эхлэн НДШ-ийн 50 хувийг буцаан авах талаар НДЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, нэг сая төгрөг болон түүнээс доош хэмжээний цалингаас НДШ төлдөг иргэдийн энэ оны 5-12 дугаар сард төлсөн НДШ-ийн 50 хувийг буцаан олгох юм.


Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар ажил олгогч тухайн сарын нийгмийн шимтгэлийн тайлангаа дараа сарын 5-ны дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлдэг. Энэ тайланд үндэслэн иргэдэд олгох нийгмийн даатгалын буцаан олголтыг дараа сарын 25-ны дотор олгохоор журамлаж байна.

Засгийн газраас төсөвт байгууллага болон газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад салбарын ААН-ийн ажилтны төлдөг НДШ-ийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор шийдвэрлэсэн юм. Уг шийдвэр энэ оноос хэрэгжиж эхэлж буй ч төсвийн тодотгол хийсний дараа НДШ-ийн буцаан олголтыг эхлүүлнэ хэмээн албаныхан мэдэгдэж байсны дагуу ийнхүү хэрэгжих нь. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Европын холбоо Оросын нефтид хэсэгчилсэн хориг тавихаар тохиролцжээ

Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын удирдагчид Оросын, далайгаар тээвэрлэх нефтид хориг тавихаар тохиролцжээ.Даваа гарагт Бельгийн нийслэл Брюссель хотноо эхэлсэн ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр

Хүүхдийн мөнгө харамласан төр "13 тэрбум"-аар үхэр ээмэгжүүлнэ

Засгийн газар мөнгөгүйн зовлон тоочиж, зарим багачуудаа хүүхдийн мөнгөнд хамруулаагүй хэрнээ таван сая үхрийг ээмэгжүүлэхэд зориулж 13 тэрбум төгрөг зарцуулах болсноо Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэ

Өнөөдөр МАН-ын бүлэг 11.00 цагаас хуралдах бол АН-ын бүлэг 10.00 цагаас хуралдана

Өнөөдөр МАН-ын бүлэг 11.00 цагаас хуралдах бол АН-ын бүлэг 10.00 цагаас хуралдаж аж. Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.