loader
Аялал жуулчлалын салбарт Турк улстай хамтран ажиллана

Аялал жуулчлалын салбарт Турк улстай хамтран ажиллана

Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд олголоо.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын баримт бичигт эдийн засгийг солонгоруулах хамгийн эхний салбар бол аялал жуулчлал хэмээн тодорхойлсон.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин, тогтмол нислэгийн тоо нэмэгдэн, БНТУ-ын агаарын тээврийн “Туркиш Эйрлайнс” компани шууд нислэг үйлдсэнээр аялал жуулчлалын харилцаа эрчимтэй хөгжиж байна.

Монгол Улсад Турк Улсаас 2022 онд 2700 орчим жуулчин ирээд байгаа нь өмнөх жилийнхээс 53 хувиар өссөн үзүүлэлт юм. Одоогоор Истанбул-Улаанбаатар-Истанбул чиглэлийн агаарын тээвэр долоо хоногт гурван удаа нислэг үйлдэж байгаа бөгөөд долоо хоногийн өдөр болгон нислэгтэй байх бүрэн боломжтой. Нислэгийн тоо нэмэгдсэнээр аялал жуулчлал, үүнийг дагаад эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжинө гэж үзэж байна.

Хэлэлцээр байгуулснаар тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн байгаль орчин, эдийн засаг, нийгэм, соёлын асуудлыг олон улсын хамтын ажиллагаа, хоёр талын зохицуулалтын үйл ажиллагаагаар шийдвэрлэх чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗАР

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хөгжлийн банкны 766.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөв

Хөгжлийн Банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 30-ны хооронд нийт 766.5 тэрбум төгрөгийн зээлээ эргэн төллөө.

Орон сууцны үнэ өмнөх оноос 12.4 хувиар илүү өсжээ

Үндэсний статистикийн хорооноос орон сууцны үнийн талаарх мэдээлэл гаргажээ.Тодруулбал, "Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.4 хувиар, өмнөх сараас 0.4 хувиа

Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох цогц ажилд ₮13 тэрбумыг баталжээ

"Монгол Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ наах ажил үргэлжилж байна.Энэ хүрээнд нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип бую