loader
Хөгжлийн банкны 766.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөв

Хөгжлийн банкны 766.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөв

Хөгжлийн Банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 30-ны хооронд нийт 766.5 тэрбум төгрөгийн зээлээ эргэн төллөө.

Үүнээс бэлэн мөнгөөр 668.8 тэрбум төгрөгийн зээл, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 97.7 тэрбум төгрөгийн зээл төлөгджээ. Мөн 14 зээл бүрэн төлөгдөж хаагдсан байна.

зураг
 

Хөгжлийн Банк нийт зээлийнхээ 52.3 хувийг боловсруулах үйлдвэрт олгожээ

Хөгжлийн Банк одоогийн байдлаар нийт зээлийнхээ 52.3 хувь буюу 23 зээлдэгчийн нийт 1.5 их наяд төгрөгийн зээлийг цементийн үйлдвэр, арматурын үйлдвэр, газрын тосны үйлдвэр, барилга барих үйлдвэр, гурилын үйлдвэр, малын гаралтай түүхий эд үйлдвэрлэх үйлдвэр зэрэг Боловсруулах үйлдвэрт олгожээ.

Тухайлбал,

  • “Бэрэн групп” ХХК-ийн “Барилгын арматурын үйлдвэр барих төсөл”,
  • “Петролеум продакшн” ХХК-ийн “Хийн конденсаци боловсруулах үйлдвэрийн өргөтгөл”,
  • “Мак цемент” ХХК-ийн “Хөх цавын цементийн үйлдвэрийн төсөл”,
  • Монполимет ХХК-ийн “Цементийн үйлдвэрийн төсөл”,
  • “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн “Газрын тос боловсруулах үйлдвэр”,
  • Хөтөл ХХК-ийн “Цемент шохойн үйлдвэр”,
  • Эрэл ХХК-ийн “Барилга үйлдвэрлэх төсөл”,
  • НВЦ ХХК-ийн “Хөдөө аж ахуй, шувууны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл”,
  • “Вестерн холд” ХХК-ийн “Ховд эко цементийн үйлдвэр байгуулах төсөл” зэргийг нэрлэж болно.

Барилга, дэд бүтцийн салбарт 12 зээлдэгчийн нийт 580 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Тэдгээрээс дурдвал,

  • ТОСК-ийн 2,910 айлын орон сууц,
  • 1,100 авто зогсоолын “Буянт Ухаа -1,2” төсөл,
  • Шинэ яармаг хороолол төсөл,
  • “Пирамид орд” ХХК-ийн 296 айлын “Буман залуус” орон сууцны төсөл,
  • Бармон ХХК-ийн 468 айлын “Шинэчлэл хороолол төсөл”,
  • “Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын төсөл”,
  • “Шанх майнинг” ХХК-ийн “Тээвэрчдийн хотхон барих төсөл”,
  • “Түгээмэлтүмэн хишиг” ХХК-ийн “Тайван зогсоол барих төсөл” зэрэг байна.

Эрчим хүчний салбарт дөрвөн зээлдэгчид нийт 385.2 тэрбум төгрөгийн зээлийг өгчээ. Тодруулбал,

  • “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ийн “Эгийн голын усан цахилгаан станц байгуулах төсөл”,
  • ЭХЯ-ны “Таван толгой дулааны цахилгаан станцын төсөл”,
  • ДЦС-4 ТӨХК-ийн “Суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 86 МВт нэмэгдүүлэх төсөл”,
  • “Чойбалсангийн дулааны цахилгаан станц өргөтгөх төсөл” багтаж байгаа юм.
зураг
 

 Moody’s агентлаг Хөгжлийн Банкны зээлжих зэрэглэлийг "B3 тогтвортой" түвшинд хэвээр хадгалснаа мэдэгдэв

Хөгжлийн Банк нь Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч FitchRatings, Moody’s Investors service, Standard & Poor's Ratings services зэрэг байгууллагуудаар үнэлүүлдэг. 2022 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Moody’s агентлаг Хөгжлийн Банкны зээлжих зэрэглэлийг "B3 тогтвортой" түвшинд хэвээр хадгалснаа мэдэгдлээ.

Харин Fitch, S&P агентлагууд нь найм болон есдүгээр саруудад Монгол Улсын Хөгжлийн Банкны зээлжих зэрэглэлийг мөн адил хэвээр хадгалсан. Ингэснээр олон улсын нэр хүнд бүхий зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд Хөгжлийн Банкны зэрэглэлийг Засгийн газрын зэрэглэлтэй адил түвшинд үнэлсэн юм.

зураг
 

График, Засгийн газар болон Хөгжлийн Банкны бондын эргэн төлөлт

зураг

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сингапурын хот байгуулалт, орон сууцны төлөвлөлт, менежментийн талаар санал солилцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын Орон сууц, хөгжлийн зөвлөлд зочилж, тус байгууллагын гүйцэтгэх захирал Тан Мэнг Дуйтэй уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд Сингапурын Орон

Авто замд хучилт хийх тул гурван байршлын  хөдөлгөөн хязгаарлана

Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 14 байршил дахь гол болон туслах замд засвар, арчлалтын ажил хийнэ. Энэ хүрээндИх сургуулийн гудамж /МУИС-ийн уулзвараас Хүнсний 4-р дэлгүүр хүртэл/Н.Содномын г

Давс, бодис цацах, зам талбай цэвэрлэх ажил үргэлжилж байна

Улаанбаатар хот орчимд 2022 оны арванхоёрдугаар сарын 11-ний өглөөнөөс эхлэн цас орж, зам талбайд халтиргаа гулгаа үүссэн тул холбогдох байгууллагууд арга хэмжээ авч ажиллаж байна. Тодруулбал, хотын а