loader
2022 ОНЫ ХОЁР ДАХЬ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ  ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2022 ОНЫ ХОЁР ДАХЬ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/47 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулахаар тусгагдсан. Энэ оны 2 дахь Элсэлтийн ерөнхий шалгалтыг 12 дугаар сарын 16-аас 19-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдах гэж байна.

Мөн 2013 оны Засгийн газрын 37-р тогтоолын дагуу авагддаг Монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-тай хамт зохион байгуулна.

Энэ удаагийн ЭЕШ-д зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийг 2022 болон өмнөх онд төгссөн шалгуулагчид орох бөгөөд энэ хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаж буй суралцагчид орох боломжгүй юм. Учир нь ЭЕШ-д бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан шалгуулагчид орно гэж ЭЕШ-ын журамд заасан байдаг.

Энэ удаагийн ЭЕШ-ын шалгалтын онцлог нь шалгуулагчид өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгож байгаагаараа онцлогтой.

ЭЕШ-ын бүртгэл улс орон даяар 2022 оны 10 дугаар сарын 19-ний 15.00 цагт эхлэх ба 2022 оны 11 сарын 21-ий 18.00 цагт хаагдана. Дээрх хугацаанд шалгуулагчид Eyesh.eec.mn цахим хаягаар бүртгүүлж шалгалт өгөх газраа өөрөө сонгоно. Шалгалтын хураамж хичээл тус бүр 5,800 төгрөг байна.

Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны А/347 тушаалаар “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журам батлагдсан. Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг Кембриджийн IGCSE, AS, A, O түвшний хөтөлбөр болон IB, AР хөтөлбөрийн үнэлгээг дүйцүүлэх боломжтой болсон. Олон улсын шалгалтын оноогоо дүйцүүлэх хүсэлтэй шалгуулагчид дээрх бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд өөрийн биеэр болон Eyesh.eec.mn хаягаар хандаж онлайнаар хүсэлт илгээж болно.

ЭЕШ болон МХБШ-ийн батламж хуудсыг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд БҮТ-ийн www.eec.mn сайт болон E-mongolia портал сайт, ТҮЦ машинаас шалгуулагч өөрөө хэвлэж авах боломжтой.

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ.

Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүртгэлийн хуудас /Өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Eyesh.eec.mn цахим хуудсанд нэвтрэн орж шалгуулагчийн булангаас авах. Бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авчирна/
  • Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Eyesh.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас ...гэх мэт/ авч орохыг хориглоно.

ЭЕШ-тай холбоотой мэдээ мэдээллийг eec.mn, help.eec.mn, facebook.com/eec.mn пэйж хуудсаар болон 7577-9498, 7011-9498 лавлах утас, элсэгчийн сонин, мессеж үйлчилгээ, бусад албан ёсны мэдээллийн эх сурвалжуудаар зөвлөгөө мэдээллийг цаг тухайд нь өгч ажиллаж байна. 

Шалгалт явагдаж дууссан даруйд шууд засалтын шилэн технологийг ашиглан дүн оноог шалгуулагчдын өмнө гаргах ба 24 цагийн дотор улсын хэмжээн дэх хэмжээст онооны жагсаалтыг гарган зарлана. Монгол хэлбичгийн шалгалтын дүн оноог шалгалт авснаас хойш 5 өдрийн дараа зарлах болно.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Их, дээд сургуулийн оюутнуудыг цэцэрлэг болон бүлгийн туслах багш нарт бэлтгэх сургалтад бүртгэж эхэллээ

Их, дээд сургуулийн оюутнуудыг цэцэрлэг болон бүлгийн туслах багш нарт бэлтгэх сургалтад бүртгэж эхэллээ.Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Цэцэрлэгийн бүлг

Цэргийн штабын офицер ахлагч нарт мэргэжил, арга зүйн сургалт зохион байгууллаа

Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай 2022 онд байгуулсан гэрээний 4.2 дахь хэсэг, НЗДТГ-ын Цэргийн штабын 2022 онд зохион байгуулах сургалт, бэлтгэлийн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Цэргийн штабуудын офицер, ахлагч нарын мэргэжил арга зүйн сургалтыг Налайх, Багахангай дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб зохион байгууллаа.

Маргааш ЕБС-ийн сурагчид хичээллэнэ

Ирэх долоо хоногт сар шинийн баяр тохиож буйтай холбоотойгоор хичээл, сургуулийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарсан.Тушаалын дагуу маргааш ерөнхий боловсрол