loader
Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг цэцэрлэгтэй боллоо

Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг цэцэрлэгтэй боллоо

Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ажилчдын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дууслаа.

Энэхүү цэцэрлэгийг байгуулахдаа Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хуучин байрны захиргааны хэсэг буюу нэг давхрын баруун жигүүрийн агааржуулалтыг бүрэн шийдэж тохижилт, засвар шинэчлэлтийг гүйцэтгэсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь 460 гаруй ажилтантай бөгөөд 60 хүүхэд хүлээн авах боломжтой цэцэрлэг ашиглалтад орсноор тус эмнэлгийн ажилтан, албан хаагчдын нийгмийн нэг чухал асуудлыг шийдвэрлэх боломж ийнхүү бүрдэж байна.

Мөн тус цэцэрлэг ашиглалтад орсноор дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн тоо нэгээр нэмэгдэж 64 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улаанбаатарт бороо орохгүй, 26 хэм дулаан

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр өнөөдөр Монгол-Алтай, Орхон-Сэлэнгэ, Улз голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахил

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглах гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх нь 18-30 насныхан байна

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх хувь нь 18-30 насны хүмүүс байна хэмээн прокурорын байгууллагаас мэдээлэв.Прокурорын байгууллагаас мансу

Хан-Уул дүүргийн халтиргаа ихтэй зам талбайд давстай авдрууд тавьжээ

Хан-Уул дүүргийн алслагдсан бүсийн гэр хорооллын уруу зам, нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаа ихтэй өгсүүр болон уруу авто замуудад яаралтай үед ашиглах давсны авдрыг тавьжээ.Тодруулбал, 10 байрш