loader
Apple компани iPhone утасныхаа шинэ загварыг Энэтхэгт үйлдвэрлэлээ

Apple компани iPhone утасныхаа шинэ загварыг Энэтхэгт үйлдвэрлэлээ

Өнгөрсөн жил Apple компани iPhone 14-ийг Энэтхэгт угсарч эхэлсэн.

Энэтхэг улсын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Пиюуш Гоял хэлэхдээ, Apple компани нийт iPhone гар утасныхаа 25 хувийг тус улсад үйлдвэрлэхээр зорьж байгаа бөгөөд одоогийн байдлаар 5-7 хувьд хүрсэн гэлээ. Харин хариуд нь Apple-ийн хэвлэлийн төлөөлөгч тайлбар өгөхөөс татгалзав.

Калифорниа мужийн Купертино хотод байрладаг технологийн аварга компани хамгийн сүүлийн үеийн загвараа Энэтхэгт анх удаа үйлдвэрлэсэн явдал байв. Apple компани 2017 оноос хойш Энэтхэгт iPhone утас үйлдвэрлэж байгаа ч эдгээр нь ихэвчлэн хуучин загварууд байсан юм. Apple-ийн iPhone гар утасны үндсэн угсрагч компани нь Энэтхэгийн зүүн хэсэгт орших Ченнай хотын захад байрлах Сриперумбудур дахь үйлдвэртээ гар утсыг үйлдвэрлэж байна.

JPMorgan-ын шинжээчид есдүгээр сард гаргасан тэмдэглэлдээ Apple компани 2025 он гэхэд дэлхийн нийт iPhone утасны 25 хувийг Энэтхэгт үйлдвэрлэж чадна гэж мэдэгджээ.

Apple одоогоор iPhone утасныхаа дийлэнх хувийг үйлдвэрлэдэг Хятадаас хол үйлдвэрлэлээ төрөлжүүлэхийг эрмэлзэж байна. Өнгөрсөн жил Ковид дэгдэлт гарч , Хятадын Жэнжоу дахь дэлхийн хамгийн том iPhone үйлдвэрийн ажилчдын эсэргүүцлийн жагсаал , мөн Foxconn компанийн удирддаг iPhone үйлдвэрийн үйлдвэрлэл тасалдсаны дараа Хятад дахь байдал эмзэг болсон юм.

Apple нь Энэтхэгийн ухаалаг утасны зах зээлд ердөө таван хувийг эзэлдэг ч гүйцэтгэх захирал Тим Күүк Энэтхэгийг өсөлтийн боломжит бүс нутаг гэж үзжээ.

Эх сурвалж: Reuters

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн зааланд олон улсын жүдочдын хамтарсан бэлтгэл хийж байна

Монгол Улсын нийслэлд жүдо бөхийн “Улаанбаатар Их дуулга-2022” тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж, орон орны шилдэг жүдочид ирж, хүч, ур чадвараа сорин шилдгүүдээ тодруулсан билээ.Тэмцээн дуусгаад энэ

Өнөөдөр Сүхбаатарын талбайн баруун хойд уулзварын хөдөлгөөнийг 13:00 цаг хүртэл хаана

Өнөөдөр Сүхбаатарын талбайн баруун хойд уулзварын хөдөлгөөнийг 13:00 цаг хүртэл хаана

Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн авто замыг засч байна

Хот хооронд утаагүй түлш болон уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэхдээ даац хэтрүүлэн зорчих тээврийн хэрэгсэл сүүлийн жилүүдэд нэмэгдсэнээс үүдэн Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн авто замд