loader
Хятадын ДНБ-ий 12 дугаар сарын өсөлт “Fitch”-ийн урьдчилан таамаглалыг давлаа

Хятадын ДНБ-ий 12 дугаар сарын өсөлт “Fitch”-ийн урьдчилан таамаглалыг давлаа

АНУ-д төвтэй “Fitch Ratings” агентлаг Хятадын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 12 дугаар сард урьдчилан таамаглаж байснаасаа 0.9 хувиар ахиулж, 5 хувьд хүргэсэн талаараа лхагва гарагт мэдэгджээ.


Хятадын эрх баригчид “ковидыг тэглэх” бодлогоо 2022 оны сүүлээр сулруулснаас хойш эдийн засгийн идэвхжил нь урьдчилан таамаглаж байснаас хурдан сэргэж байгааг тус агентлаг онцолсон байна.


Мөн Хятадын худалдан авалтын менежерийн индекс /PMI/ өсөх төлөвтэй байгааг дурджээ. Тус улсын аж үйлдвэрийн салбарын PMI индекс 12 дугаар сард 47 байсан бол нэгдүгээр сард 50.1 болж өсөж, үйлчилгээний салбарын PMI индекс 54.4 гарсан нь 2022 оны зургаадугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Тус улсад цар тахалтай тэмцэх хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулсны дараа халдварын томоохон давлагаа дэгдсэн ч сүүлийн үед намжиж буй байдал ажиглагдаж байгааг мэдэгдэлд мөн тэмдэглэсэн байна. Хятадын ДНБ-ий 12 дугаар сарын өсөлт “Fitch”-ийн урьдчилан таамаглалыг давсан юм. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дэлхийн хүн ам маргааш "8 тэрбум" хүрнэ

Дэлхийн түүхэд маргааш нэгэн чухал үйл явдал болох гэж байна. Маргааш буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр дэлхийн хүн ам 8 тэрбум хүрнэ гэж Нэгдсэн Үндэстний байгууллагаас мэдээллээ. Хүн амы

Хятадын 50 настай онгоцны үйлчлэгч

Хятадын 50 настай онгоцны үйлчлэгч олон хүмүүст итгэл найдвар өгч байгаа тухай олон нийтийн сүлжээнд магтаж байна. Дэлхий даяар онгоцны үйлчлэгч бол залуу насны ажил гэсэн ойлголт түгээмэл байдаг. Ха

Анхны хөгжлийн бэрхшээлтэй сансрын нисгэгчийг сонгожээ

Европын Сансрын агентлаг 13 жилийн дараа 17 сансрын нисгэгчээс бүрдэх ангиа бүрдүүлжээ.