loader
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо

Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо

Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монгол-Финландын бизнес форум”-ыг 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хельсинки хотноо зохион байгуулав. Форумыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Финландын Худалдааны танхим хамтран зохион байгуулж, хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб нар форумыг нээж үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Тэрбээр Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх, боловсруулах үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд анхаарч байгааг дурдаж, Финландын дэвшилтэт технологи, инновац, мэдлэг туршлагыг эдгээр салбарт нэвтрүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв. Түүнчлэн “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд ноос, ноолуурын боловсруулалт, хүнс, хөдөө аж ахуй, ойн аж ахуй болон ногоон хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг онцлов. Бизнес форумын хүрээнд Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчин, Финландын компаниудын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах санхүүжилтын боломж, Монголын текстилийн салбарын өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр илтгэл, танилцуулга хийв. Форумын үеэр хоёр улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хооронд боловсрол, орон нутгийн хамтын ажиллагаа, барилга, эрчим хүч, худалдаа, бизнесийн түншлэлийг өргөжүүлэхэд чиглэсэн нийт зургаан санамж бичиг солилцов. Тухайлбал, Монгол Улсын Хөвсгөл аймаг болон Финланд Улсын Лапланд бүс нутаг, Монгол Улсын Боловсролын яам болон “Eduten” компани, Боловсролын яам, “Heart and Mind Education” төрийн бус байгууллага болон Туркугийн их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг солилцов. Мөн Монголын “Honka Log Homes” ХХК болон Финландын “Honkarakenne Oyj”, “Бичура” ХХК болон “Polar Night Energy” компаниуд, түүнчлэн Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Финландын Худалдааны танхим хооронд хамтын ажиллагааны баримт бичиг солилцов.  Форумын төгсгөлд хоёр улсын бизнес эрхлэгчдийн ганцаарчилсан уулзалт, харилцаа холбоо тогтоох арга хэмжээ зохион байгуулагдаж, худалдаа, хөрөнгө оруулалт, технологи, үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Монгол-Финландын бизнес форум нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд харилцааг өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгох, Финландын дэвшилтэт технологи, хөрөнгө оруулалтыг Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбаруудтай уялдуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

 

foto
Нийтлэгч: Web Admin

5 сэтгэгдэл

  • ChrisKalse - WilliamDex1970@xru.goaglie.com
    2 долоо хоногн өмнө

    Извините, что не могу сейчас поучаствовать в дискуссии - очень занят. Освобожусь - обязательно выскажу своё мнение по этому вопросу. обмен скинов, [url=https://tradelt.net/]tradeit cs2[/url] — это популярная практика среди игроков. Значительное количество пользователей осуществляет обмен скинов, из-за того что это даёт возможность получить уникальные предметы. Сервисы для обмена предлагают легкий интерфейс, где можно выбрать свои скины и получить желаемые. Следует учитывать рейтинг других игроков для эффективной сделки. Обмен скинов интересует пользователей со всего мира, и в данном направлении всегда есть перспективы для роста.

    37.139.53.5
  • SofiaHug - Isaacjug1966@xru.goaglie.com
    3 долоо хоногн өмнө

    гг..неплохо Если вы хотите купить скины cs2, то стоит обратить внимание на множество выборов. купить скины cs2, [url=https://lis-skins.cc/]lis skins официальный[/url] можно на разнообразных площадках, где доступны интересные стили. Не упустите шанс!

    37.139.53.5
  • Bennog - NicholasSow1979@xru.goaglie.com
    3 долоо хоногн өмнө

    На мой взгляд. Ваше мнение ошибочно. юридическая консультация, [url=https://www.bandlab.com/femidajustice86]https://www.bandlab.com/femidajustice86[/url] обеспечивает советы в решении правовых вопросов. Профессионалы готовы помочь пользователям с разными судебными аспектами и рекомендовать нужные решения.

    37.139.53.5
  • WendyFosse - Trinitydup1998@xru.goaglie.com
    3 долоо хоногн өмнө

    Кто Вам это сказал? Sports betting, [url=https://sports-in-cameroon.blogspot.com/2026/10/que-es-un-lateral-invertido-en-futbol-y.html]https://sports-in-cameroon.blogspot.com/2026/10/que-es-un-lateral-invertido-en-futbol-y.html[/url] - Wagering on sports — это развлечение для РјРЅРѕРіРёС… людей. Игроки стремятся заработать РЅР° РѕСЃРЅРѕРІРµ изучения команд Рё спортсменов. Понимание результатов является ключом Рє победе РІ принятии решений.

    37.139.53.5
  • BooneNic - SimonCor1983@xru.goaglie.com
    4 долоо хоногн өмнө

    Согласен, полезная мысль Placing bets on sports has evolved into a major industry. Fans often engage in betting to enhance their experience. Understanding odds is crucial for success in sports betting, [url=https://annk.kz/forum/instrumenty/de-mozhno-znajti-novini-ukrani]https://annk.kz/forum/instrumenty/de-mozhno-znajti-novini-ukrani[/url].

    37.139.53.5

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хүүхдийн орны ачаалал нэмэгдсэн тул зарим дүүргийн эмнэлгийн насанд хүрэгчдийн тасгийг түр ашиглана

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний хэвтэн эмчлүүлэх орны ачаалал нэмэгджээ.Үүнтэй холбогдуулан Эрүүл Мэндийн сайд С.Чинзориг зарим дүүргийн эмнэлгийн насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлэх тусла

Хөдөө очиж ажиллах төрийн албан хаагчийн цалинг хоёр дахин нэмэгдүүлж, тэтгэмж олгоно

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа авто зам, зогсоолын ажлын явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар өчигдөр /2022.

Улаанбаатарт 12-14 градус дулаан байна

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.