loader
"iPhone 15 утас"-ыг өөр шинэ дэвшилтийн хамт танилцуулж магадгүй

"iPhone 15 утас"-ыг өөр шинэ дэвшилтийн хамт танилцуулж магадгүй

Технологийн шинжээч Мин Чи Куогийн мэдээлснээр Apple-ийн Mixed Reality төхөөрөмжийг сэлбэг нийлүүлэлт болон программ хангамжийн асуудлаас болж ирэх намар танилцуулах магадлал өндөр байна.

Бэлтгэн нийлүүлэлтийн асуудлаас хамааран Apple уг төхөөрөмжийг "Worldwide Developers Conference 2023"-ын үеэр танилцуулах магадлал бага байна. Бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үйл ажиллагаа 2023 оны хоёрдугаар улирлаас гуравдугаар улирал руу шилжиж байгаа тул iPhone 15-ын хамт танилцуулах магадлалтай ажээ.

Apple компани анхны Apple Watch, 2019 оны Mac Pro болон Pro XDR дэлгэцийг урьдчилан танилцуулаад, хэсэг хугацааны дараа борлуулалтад гаргасан жишээтэй.

Түүнчлэн программ хөгжүүлэгч нарт шинэ төхөөрөмжид зориулсан аппликэйшн хөгжүүлэх хугацаа хэрэгтэй тул олон нийтэд борлуулахаас өмнө урьдчилан танилцуулах нь Apple-ийн хувьд зөв арга байх талтай.

Mixed Reality төхөөрөмж нь Виртуал бодит байдал буюу Virtual Reality болон Баяжуулсан бодит байдал буюу Augmented Reality-ийг хослуулсан дээд зэрэглэлийн төхөөрөмж байх бөгөөд одоогийн байдлаар 3,000 ам.долларын үнэтэй гэсэн таамагтай бий.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"ОУВС хөтөлбөрөө сунгах эсэхийг шинэ засгийн газартай ярьсан нь илүү найдвартай болов уу гэж байгаа"

2020 оны эдийн засгийн нөхцөл байдлын талаар Монголбанкны мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “2020 онд бид анхаарал хандуулах ёстой зүйл нь экспортын хэмжээ, ялангуяа нүүрсний экспортод сайн

Импортоор орж ирэх тээврийн хэрэгсэлд гааль дээр RFID чипийг төлбөр төлж наалгана

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Мөнхнасантай RFID систем, тээврийн хэрэгслийн цахим бүртгэлтэй холбоотой с

Single ladys төслийн ЦОО ШИНЭ "Сүйт Бүсгүй" киноны дуу цацагдлаа