loader
Хүний тархийг хамгийн ихээр амрааж, сонсмогц тайвширч, стресс намжаах шилдэг дуу

Хүний тархийг хамгийн ихээр амрааж, сонсмогц тайвширч, стресс намжаах шилдэг дуу

Их Британийн мэдрэл судлаачид хүний тархийг хамгийн ихээр амрааж, сонсмогц тайвширч, стресс намжаах шилдэг дууг судлан, эцэст нь "Marconi Union" хамтлагийн "Weightless" дуу хамгийн шилдэг буюу стрессийг 65 хувиар бууруулдаг болохыг нь баталжээ. Ижил төрлийн дуунуудтай харьцуулахад  "Weightless" нь 11 хувиар илүү тайвшруулах үр дүнтэй байжээ. 

8 минутын урт энэхүү үггүй хөгжим нь үнэхээр л тайвшруулах шидтэй тул жолооч нарыг машин барихдаа сонсохгүй байхыг зөвлөсөн гэнэ. Дууны хэмнэл цохилт бага багаар багасахтай зэрэгцэн хүний зүрхний цохилт ч аажим аажмаар намжин тайвширч, цусны даралт буурч, дууны төгсгөлд нойр хүрэх өндөр магадлалтайг онцолжээ. Энэхүү аялгуу нь дахин дахин давтагдах хэсэггүй тул тархи бага багаар дасан зохицож, дараагийн аялгууг таамаглан ачаалахаа болих аж. 

Дууны "ид шид"-ийг бүрэн мэдрэхийн тулд сонсогчийг тухтай сууж, биеэ суллан гүнзгий амьсгалахыг зөвлөжээ. 


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Г.Сандуйжав:  “Монгол уралдаан бол тэвчээртэй холч морьдын уралдаан”

Монгол Улсын “Тод Манлай” уяач Гарамжавын Сандуйжав өдгөө 70 гарч яваа буурай. Наадамчин олныхоо сэтгэлийг баясгаж хурдан хүлгийнхээ торгон жолоог өргүүлж ирсэн олон жилийн хөдөлмөрөө эдүгээ ч үргэ

Үнэт цаасны бүртгэлийн шимтгэл буурлаа

Компанийн хувьцаа бүртгэх үйлчилгээний хөлсийг 10-40 хувиар, компанийн бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бүртгэх үйлчилгээний хөлсийг 36 хүртэлх хувиар бууруулав.Монголын хөрөнгийн биржийн Төлөөл

Халтиргаатай замд хэрхэн автомашин жолоодох вэ?

Тээврийн цагдаагийн албанаас халтиргаатай замд хэрхэн автомашин жолоодох талаар зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.